Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цолонд хүрсэн таван бөх бий. Эдгээр бөхчүүд дундаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин А.Давааням засуул С.Батжаргалд хүндэтгэл үзүүлжээ.
Тавын даваа буюу начны даваанд А.Давааням улсын засуул С.Батжаргалын мөрөн дээрээс гарч, учраа бөх Улсын харцага М.Бадарчийг давсан юм. Тухайн үед давсан бөхөөс илүүтэй баярлаж гүйсэн засуулын тухай бичлэг олон нийтэд хүрсэн. Тэгвэл Улсын начин А.Давааням өчигдөр /2019.07.18/ засуул С.Батжаргалд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэжээ.
Олны дунд гүйдэг хэмээн алдаршсан Увс аймгийн харьяат С.Батжаргал засуул “Баярласан сэтгэл маань хөдлөөд хар хурдаараа гүйчихсэн. Нэг мэдсэн чинь тугны хажууд зогсож байсан. Би өөрөө спортын хүн болохоор дотроо их баярласан. Анх удаа улсын наадамд засуулаар ажиллаж, мөрөн дээрээс минь гарсан бөх Улсын цолонд хүрсэнд их билэгшээсэн” гэдгээ хэлжээ.
Өдгөө Улаанбаатарт хотын Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг тэрбээр бага байхдаа бөхөөр хичээллэдэг байжээ.
С.Батжаргал бөхийн засуул болох хүсэлтээ Бөхийн холбоонд тавьж, гурван жилийн өмнөөс засуулаар ажиллаж эхэлсэн байна. Түүний хувьд энэ жил анх удаа Улсын наадамд засуулаар ажиллажээ.
Зочин 2019-07-19 64.119.16.230
Чадлаара начин болсон залуу шүү бадарч ч шудрага саыхан барилдсан
Зочин 2019-07-19 202.21.115.106
Badarch hartsaga buuj ugsun shde,bugd jujigchid
Зочин 2019-07-19 202.126.88.178
Гарчигнаасаа авахуулаад буруу зөрүү ойлголттой, үгийн баялаг муутай болжээ. Сүүлтйн үеийн сэтгүүлч сурвалжлагч нар монгол хэлн й элч төлөөлөгч гэдгээ ухамсарлаж өөриыгөө хөгжүүлэх боловсруулах хэрэгтэй байна даа.
Зочин 2019-07-19 66.181.161.38
Nairaanii nachin shuudee. l***r Davaanyam gedgiin
зочин 2019-07-19 66.181.166.196
хичнээн нэг бөхийг засаж гаргаж байгаа ч засуул бол нэг ёсны шүүгч биз дээ, засуултайгаа хуйвалдаж цол авсан гэж ойлгох уу, эсвэл цаашдаа хэрэгтэй гэж шүүгчид хахууль өгөөд байна уу, юу гэж ойлгох болж байна энийг одоо, эсвэл засуулыг тухайн бөхийн дасгалжуулагч гэж ойлгох ёстой юм уу
zochin 2019-07-19 103.229.122.20
arwan uguulber aldaaguy bichchikhej chadakhguy yumaa
BOLD 2019-07-19 202.21.117.194
BAYAR KHURGIE ULAM ILUU OLON BUKHIIG ULSIIN TSOLTON BOLGOOOROI SEMTEGL NI TSAGAAN MUR NI TSEVER ARIUN BAIG
DAVAANYAM NACHIN TSOLOO ULAM AKHIULAARAI
зочин 2019-07-19 202.21.125.35
бичиж байгаа юмаа эргэж уншаач хэн нь хэндээ хүндэтгэл үзүүлээ вэ С.Батжаргал С.Батжаргалдаа ?????????????????????????????
Зочин 2019-07-19 202.179.31.242
Ухаантай сайн залуу байна.
Зочин 2019-07-19 202.9.45.103
Ухаантай залуу байна. Цаашаа улам сайн барилдаж цолоо ахиулахын ерөөл өргөе