Р.Барсболдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Р.Барсболдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Р.Барсболдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр үл таних хоёр хүн орж, хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, дайчлан баривчилан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгаж байна.

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.

Э.ЖОНОН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж