Хятад эрдэмтнийг хөнөөсөн америк эрд бүх насаар нь хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Хятад эрдэмтнийг хөнөөсөн америк эрд бүх насаар нь хорих ял оноожээ

Хятад эрдэмтнийг хөнөөсөн америк эрд бүх насаар нь хорих ял оноожээ

АНУ-ын нэгэн их сургуульд аспирантаар суралцаж байсан оюутныг Хятадын судлаач бүсгүйг хулгайлж, амь насыг нь аймшигтайгаар бүрэлгэсэн хэрэгт буруутай болохыг тогтоон, өнгөрсөн пүрэв гаригт бүх насаар нь хорих ял оноосон байна.

Өдгөө 30 настай Брендт Кристенсенд цаазын ял төлөвлөжээ. Өмгөөлөгч нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж, шийдвэрээ өөрчилж өгөх хүсэлт гаргасан байна.

Кристенсен 2017 оны зургадугаар сард судлаач Жан Инъиныг Шампань дахь Иллинойсын их сургуулийн ойролцоох автобусны буудал дээрээс хулгайлжээ. Улмаар судлаач эмэгтэйг гольфын цохиураар цохиж, амь насыг нь бүрэлгэсэн байна. Талийгаачийн цогцос өнөөдрийг хүртэл олдоогүй аж.

Ерөнхий прокурорын туслах Брайн Бенцковский “Энэхүү аймшигт гэмт хэргийн улмаас залуу бүсгүй амиа алдсан" гэжээ. Эл хэрэг Иллинойс дахь Хятад нийгэмлэгүүд болон Хятад улсын анхаарлын төвд байсан аж. Бээжингийн эрх баригчид консулын төлөөлөгч болон хохирогчийн хамаатан садныг Хятадаас ирүүлж, шүүх хуралд оролцуулсан байна.

Талийгаач Жан нь 26 настай, Иллинойсын их сургуульд судалгаа хийхээр уригдан очсон бол Кристенсений хувьд физикийн багш мэргэжлээр төгсчээ. Судлаач бүсгүйг эрэн хайх эхэлмэгц түүнийг хэрхэн хөнөөсөн талаараа найз бүсгүйдээ ярьсан гэмт этгээдийг 2017 оны зургадугаар сард баривчилсан байна.

Эх сурвалж: THE CHICAGO TRIBUNE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж