- Цэнгэлд хүрээлэн: “Turf Moor” 21,994 хүний суудалтай
- Дасгалжуулагч: Сейн Дюче
- Багийн ахлагч: Том Хитон
- Лигийн аварга: 2 удаа
- Цомын аварга: 1 удаа
- Холбоодын цом: 2 удаа
- Лига кап цом: 0
- Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0
Ирж буй шинэ улиралд премьер лигт хүч үзэх багуудаас хамгийн эртний клуб нь магадгүй Бөрнли клуб байх. Бөрнли хотын багийн түүх 1882 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн 137 жилийн хугацаанд Английн хөлбөмбөгийн дээд лигт 2 удаа, цомын АШТ-д 1 удаа түрүүлж байсан баг. Гэсэн хэдий ч Бөрнли клуб тогтвортой амжилтаа хадгалж чаддаггүй баг юм. Английн дээд лиг болон 2-рт орох лигт ээлж дараалан дэвшиж, унаж явсан байдаг. Анх 1921 онд хожмоо 1960 онд Английн хөлбөмбөгийн дээд лигийн аваргын цомыг хүртсэн бол Английн хөлбөмбөгийн 2-р дивизионд 3 удаа түрүүлсэн. 1980-аад он бол Бөрнли клубын хувьд уналтын он жилүүд байсан бөгөөд Английн лигийн аваргын цомыг хүртэж байсан клуб бүр 4-р дивизион хүртэл унаж байсан. Улмаар 2010 он гарсаар дээд лиг болох премьер лигтээ эргэн ирэхийн тулд багагүй бэрхшээлийг туулж 2010 онд, 2015 онд гарч ирсэн ч дараа улиралд нь доош унасан. Харин 2016-2017 оноос хойш сүүлийн 3 улирал дараалан премьер лигтээ үлдэн, шилдэг клубуудтэй өрсөлдөж байна.
Өнгөрсөн улиралд Бөрнли клуб хүснэгтийн 15-р байранд бичигдсэн. Улирлын турш 38 тоглолт хийхэд ердөө 11 хожил авсан гэдэг бол хангалтгүй үзүүлэлт. Ялангуяа улирлын төгсгөлийг маш хүнд хуваарийн тоглолт хийсэн бөгөөд Челси, Манчестер Сити, Эвертон болон Арсенал клубуудтэй тоглосон нь яалт ч үгүй хүнд даваа байсан. Гэсэн хэдий ч хүнд хуваарийн эцэст премьер лигтээ үлдэж чадсан нь амижлт юм. Мөн хүснэгтийн доогуур бичигдсэн ч 2017-2018 оны улиралд 7-р байранд орж өнгөрсөн улирал Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдсөн нь клубын хувьд ахиц байлаа. Клубын довтолгоо А.Барнс болон К.Вүүд нарын нуруун дээр байгаа. Тэд өнгөрсөн улиралд лигт хамтдаа 22 гоол оруулснаас 12-г нь А.Барнс оруулсан. Клубын гоолын тоо урьдны жилүүдээс нэмэгдсэн ч хаалгандаа маш олон гоол алдсан. Довтолгоо бол боломжийн ч арын хамгаалалтанд хүч нэмэх шаардлага бий. Клубын хамгаалалтанд ирээдүйтэй хамгаалагч гэгдэж байсан Ж.Тарковски байгаа ч бас л онцгойрч чадахгүй л байна. Өнгөрсөн жил Английн шигшээ багтаа дуудагдсан хамгаалагч юм. Энэ цөөн тооны солилцоо хийснээс 30 настай ахмад туршлагатай Нидерланд хамгаалагч Э.Пьетерсийг Стоук Сити клубээс авлаа. Дасгалжуулагч С.Дюче түүнийг төвийн хамгаалалтанд Б.Митэй хамт эсвэл Ж.Тарковскитой сэлгэж талбайд гаргаж магадгүй юм. Бөрнли клубын арын 4 хамгаалалт бүтэн улирлын турш тоглосон. Энэ нь магадгүй хангалттай байж чадаагүй гэж үзсэн учир хамгаалалтандаа хүч нэмэгдүүлж 2 тоглогчийг авчирсан болов уу?
Одоогийн байдлаар С.Дюче бол Бөрнли клубт 8 дахь улиралдаа ажиллах гэж байна. Унаж босож яваа Бөрнли клубыг доод лигийн аварга болгож дээд лигт гарган сүүлийн 3 улирал тогтвортой амжилтаа хадгалахад гол үүргийг гүйцэтгэж буй хүн бол дасгалжуулагч С.Дюче юм. Ирэх улиралд эхний 5 тоглолтоос С.Дючегийн баг 2 хожил авах бүрэн боломжтой. Улирлын эхлэлийг Саутхэмптон багтай хийх бол дараа нь Арсенал, Волверхэмптон, Ливепүүл, Брайтон гэсэн хуваарьтай байгаа. Арсенал болон Ливерпүүл клубуудыг хасаад нөгөө гурван багаас 2 хожил авах зайлшгүй шаардлагатай. Мэдээж жижиг багуудын хувьд бэл бэнчинтэй холбоотой мөн, дээр нь Европын тавцанд тоглохгүй тул өндөр түвшний тоглогч авчирна гэдэг бараг боломжгүй. Гэхдээ энэ клубийг хамгийн сайн мэдэж байгаа С.Дюче хэрхэн багаа удирдаж тоглуулахаа мэдэж байгаа.
Б.БЯМБАБАЯР