Туркийн ам.долларын бонд болон мөнгөн тэмдэгт лирагийн ханш сүүлийн өдрүүдэд унаж эхэлсний дээр хөрөнгө оруулагчид АНУ-аас Анкарагийн эсрэг хориг тавьж магадгүй гэж зовниж байна. Турк улс нь ОХУ-аас “S-400” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг худалдан авч, зэвсгийн эд ангиудыг хүлээн авч эхлээд буй. Үүнийг АНУ-ын эрх баригчид тус улсын тэргүүлдэг Умард Атлантын цэргийн эсвэл буюу “NATO” байгууллагын хувьд аюул заналхийлэл гэж харж байна. Улмаар АНУ-аас Турк улсад худалдахаар төлөвлөж байсан 100 ширхэг “F-35” байлдааны нисэх онгоцны наймаагаа цуцлахаа мэдэгдсэн билээ.
Энэ нөхцөл байдалд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ долдугаар сарын эхээр төв банкны ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулсан юм. Түүний үйлдлийг төв банкны хараат бус байдалд халдсан хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж буй бөгөөд “Fitch” агентлагаас Туркийн хөрөнгө оруулалтын рейтингийг “BB-” болгож бууруулжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын сенатууд Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг ерөнхийлөгч Дональд Трампаас шаардаж байна. Тэд хориг тавьснаар 70 жилийн түүхтэй “NATO” байгууллагын гишүүд орнуудад эвслийн бус орноос зэвсэг худалдан авахгүй байх сануулга болно гэж үзжээ. Гэхдээ Туркийн эсрэг АНУ-аас хориг тавьснаар дундаас нь ОХУ хожих магадлалтай гэж ажиглагчид анхааруулж байна. Хоригоос болж Турк улс Баруунаас алсарч, ОХУ, Иран улсуудтай гар барих магадлалтай аж. Харин зарим ажиглагчдын үзэж буйгаар АНУ-ын хориг нь Туркийн цэргийн компаниудыг чиглэснээр эдийн засагт нь тэгтлээ нөлөөлөхгүй гэнэ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ