BBC ”Iron Maiden” хамтлагийн нэвтрүүлгийг хаахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

BBC ”Iron Maiden” хамтлагийн нэвтрүүлгийг хаахаар болжээ

Британийн радио сувгийн BBC корпораци "Iron Maiden" хамтлагийн гишүүн Брюс Дикинсоны хөтөлдөг "Friday night rock show" нэвтрүүлгийг хаах шийдвэр гаргалаа. Нэвтрүүлгийг дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн зогсоох болсон байна. Энэ нэвтрүүлэг нь долоо хоног бүрийн баасан гаригт "BBC 6" хөгжмийн сувгаар цацагддаг аж. 2002 оноос эхэлсэн тус шоуны туршид Дикинсон дуучид хөгжимчидтэй харилцан ярилцаж, уран бүтээлчдийн студийн ажлын тухай мэдээлэл сонсогчдод хүргэхээс гадна өөрийн дуртай дуугаа эфирт цацдаг байна. "BBC"  мэдээлж байгаагаар Дикинсоны энэхүү шоуг хаах шийдвэр нь "BBC 6" хөгжмийн суваг хаагдаж байгаатай холбоотой юм байна. 2011 оны эцэс гэхэд тус суваг үйл ажиллагаагаа бүрэн мөсөн зогсоох болсон байна. "Friday night rock show" хаагдах болсон тухай мэдээг нэвтрүүлгийг зохиогч яаж хүлээж авсан тухай тодорхой зүйл бичээгүй байна. Түүний дараагийн ээлжит нэвтүүлэг өнөө орой сонсогчдод хүрэх бөгөөд энэ удаагийн зочноор "Nazareth" хамтлаг уригджээ.
                                                                                                                           Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж