Алтан аяганаас ээждээ цай амсуулж, ачийг нь хариулсан түүх | News.MN

Алтан аяганаас ээждээ цай амсуулж, ачийг нь хариулсан түүх

Алтан аяганаас ээждээ цай амсуулж, ачийг нь хариулсан түүх

Алтан аяганаас ээждээ цай амсуулж, ачийг нь хариулсан түүх

“Амьд явбал алтан аяганаас ус ууна”… Эртний сайхан ерөөлт энэ үг урт насалж, удаан жаргах гэсэн утгатай. Тиймдээ ч хүн хэчнээн ядруу байсан ч амаараа билэгддэг сайхан уламжлал өнөөдөр ч бидний дунд бий. Энэ утгаараа хүндээр өвдөж шаналсан эхийгээ хүү нь өнөө маргаашгүй болсон гэдгийг зөн совингоороо мэдэрсэн үү, ээждээ алтан аяганаас цай амсуулж, ачийг нь өчүүхэн ч болов хариулъя гэж боджээ.

Алтан аяга урлахаар шийдсэн хүн бол Б.Хүрэлбаатар дархан билээ. Тэрбээр шүүдрийн дуслыг цуглуулж, эхдээ цай бариагүй ч алтан аяга хийх гэж зургаан сар ур ухаан, хөлс хүчээ шавхсаны эцэст ээжийнхээ үргэлж цай оочилдог шаазан аягыг “алтан аяга” болгон урласан түүхтэй.

Нийт 10 орчим нарийн хээнээс бүрдэж, ёроолд нь шүр шигтгэсэн энэ аяганд матар, шоргоолж, эвэр угалз, үүлэн хээ зэрэг дарьганга хийцийг маш сайн шигтгэж өгсөн энэхүү алтан аяганы ёроолыг нарийн ажиглавал шүрний дор хорол хээг алтаар сүлжсэн болох нь харагдана.

Нарийн чимхлүүр ажлаас бүтсэн гоёмсог атлаа энгийн энэхүү алтан аяганаас эх нь тав хоног цай амсаад тэнгэрт хальсан бол ээждээ зориулсан энэ аяга Б.Хүрэлбаатар дарханы сүүлчийн хийц байжээ. Тэрбээр ээждээ зориулж алтан аяга урласныхаа дараа тархиндаа цус харваж, өвджээ.

Эх хүү хоёрын энэ түүхийг сонссон хүний өр өвдөж, сэтгэл уярахаар их үүх түүхтэй уг алтан аяга Монголын үндэсний музейд заларч, үзэгчдийн хүртээл болоод байна. Энэхүү алтан аяганаас гадна мөнгөн урлалаараа алдартай дарьганга дархадуудын  ур ухаан, сэтгэл оюун шингэсэн дахин давтагдашгүй хосгүй үнэт 200 гаруй ур хийцийг олонд толилуулж буй. Өнөөдрөөс үүдээ нээсэн “Нандин өв” нэртэй дарьганга дархадуудын эрдэм ухаан, ур чадварыг “гайхуулсан” эл үзэсгэлэнд XIX зуунаас өнөөдрийг хүртэлх 100 жил дамнасан гайхамшигт ур хийц ч бий.

Тухайлбал, Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үнэт бүтээлийн нэг XIX зууны эхэн үед бүтсэн их гарын мөнгөн аяга. Ёроолд нь металлаар пааланг суулгаж өнгө ялгаруулан хангарьд шувууг дүрсэлсэн нэг литрийн багтаамжтай хос мөнгөн аягыг Дарьганга дархадуудын томоохон төлөөлөл М.Балдан-Осор дархан гар аргаар урлажээ. Мөн Дарьгангын алдарт дархан Моломын урласан туургандаа найман тахил, ёроолд нь лууг хөдөлгөөнтэйгөөр урласнаас гадна лууны цаадах дэвсгэрийг түмэн наст хээгээр дүрсэлснээрээ онцлог.

Молом дарханаас өөр ямар ч хүн, хаана ч аяганы ёроолын цаадах дэвсгэрийг ийм нарийн урлаж байгаагүй аж. Эдгээр нь үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэгээхэн хэсэг аж.

ДАРЬГАНГА ДАРХАДУУД ӨӨРСДИЙН УРЛАСАН ХИЙЦИЙГ ХАРААД Л ТАНИНА

Монголын Үндэсний Музейн Бүртгэл мэдээллийн санч О.ГАНДИГМАА: 

-Үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэг хэсэг бол М.Балдан-Осор дарханы урласан металл дээр паалан суулгасан их гарын мөнгөн аяга болон Молом дарханы мөнгө аяга, хэт хутга юм. Металл дээр паалан суулгах арга 40 гаруй жил тасарч 2017 онд дахин сэргэсэн. Ер нь дарьганга дархадууд харааны бяд шалгасан хийцийг илүүд үздэг төдийгүй багажаа өөрсдөө урладаг, өөр өөрсдийн хийцийг хараад таньж, ялгадаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, дархан бүр өөр өөрийн гэсэн урлах арга барилтай. Сүхбаатар аймагт Дарьгангын 170 орчим дархан байсан гэж үздэг. Тэднээс 10 гаруй дархадуудын бүтээлийг үзэсгэлэнд толилуулж байна. Аяганы ёроолд ямарваа нэгэн цэцэг ургамал амьтад дүрсэлдэг нь гүн утга агуулгыг илэрхийлдэг төдийгүй аяганы хүрээгээр давхар ухалтуудыг хийдгээрээ онцлогтой” гэлээ.

Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэ цэнтэй гэдгийн адилаар Дарьганга дархадууд мөнгөн эдлэлээс илүү хийц, нарийн жижиг чимхлүүр ажлыг илүүд чухалчилдгаараа бусдаас ялгарах онцлогтой.

Жишээ нь ёроолдоо хос хун дүрсэлсэн жижиг гарын мөнгөн аяга болон төрдөг аяга буюу аяганы ёроолдоо дахин жижиг аяга, тагш агуулсан болон хэт хутга, дарьганга эмэгтэйн толгойн гоёл чимэглэл зэргээс тодхон харж болно. Монголын үндэсний музейд үүдээ нээсэн “Нандин өв” үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 2-н хүртэл үргэлжлэх юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-19 155.4.39.118

altan yaga bolohgui ee ami nastai tentene Saihan shaazanbhad l boloo yah gj ingej hereggui yums hj baidag yum boldoo zailuul

Avatar

ddd 2019-07-19 49.0.137.181

Mundag hun bna.. ta nar altan ayga gej ataarhaj uhlee yu. neg muu prius unaad avgai huuhde avj huduu zugaalj yavhaar eejdee neg ochood unsuul malnuudaa.

Avatar

орку шүү дээ 2019-07-19 202.126.88.54

Орк шүү дээ. Сэтгүүлчин тэр, энэ цай амсуулаж байгаа нь ч тэр

Avatar

Мөнгөний тугалганы дархан хэн ч биш 2019-07-19 202.179.27.234

ЗӨӨЛӨН МӨНГӨӨР ЮУ Ч ЦУТГАЖ СИЙЛЭХЭД ЧАДВАР ХЭРЭГГҮЙ.МОНГОЛООС ӨӨР ОРОНД ХЭН Ч ТООДОГГҮЙ ЮМ. АЛТАН АЯГА ЭНЭ ТЭР ГЭЭД СОЛИОРООД ЯВЧИХДАГ ОРКУУД ҮГИЙН УТГА НЬ АЛТАН АЯГА БИШ ГЭДГИЙГ ХЭЗЭЭ ОЙЛГОХ БОЛ? ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ, МОД ТАРЬЖ, БАЙШИН БАРИХ ГЭДЭГ Ч ЯГ УТГААРАА БИШ НАСААРАА ХИЙХ ХҮҮХДЭЭ ХҮНИЙ ЗЭРЭГ ХҮРГЭХИЙГ,НАСААРАА ТАРЬЖ АРЧЛАН ӨСГӨХ МОДЫГ,НАСААРАА БОСГОХ АЙЛ ГЭР БҮЛ БАЙДАГТАЙ АДИЛХАН.

Avatar

E.bileg 2019-07-19 83.251.73.68

Ar mongolchuud iluu soliorchee.Durakuud

Avatar

Зочин 2019-07-19 103.212.116.76

Нэгэн уран дархан хүнөвчтэй ээждээ гар урах гарган аяга хийж цай уулгажээ.дээр үeд байх л даагэтэл уншигч хүмүүн та бүхнн южг нь тэгтлээ хийрхэж шүүмжилж зарим нь ойлгомжгүй мэдэмхийрё зааж зааварлаж бүр улс үндэстнээ ч доош гутаан доромжилох янзтай.та бүхэнд өөр хийж чаддаг юм байна уу.бусдыг баярлуулж үзсэн бол уу хомсхон мэдлэгтэй хүмүүс л юм болгонд мэдэмхийрч явдаг дах

Avatar

Зочин 2019-07-19 66.181.186.138

2 hunii amind hursen ayaga bj dee.

Avatar

монгол 2019-07-19 103.57.94.237

чи ямар сонин хүн бэ. юмыг жаахан ѳѳдрѳгѳѳр байг гэхэд ээгийнээр хүлээгээд авчихаж чаддаггүй юмуу.

Avatar

Zochin 2019-07-19 174.222.8.183

Eej aav nar ur huuhduudee sain hun bolgoh gej saihan amidruulah gej zovj jargaj hudulmurludug.Tiim uchraas zuv hum bolj zuv amidarj chadval aav eejiin setgel teniij jargaltai bna.Uuniig l achiig hariulah geh bh daa.Herev ta altan ayaganaas eejdee zai uulgaj tanii eej uund bayarlaj bgaa bol chi bolon chinii eej materiallag shunal ihtei humuus bna.shuud helehed niigemd buruu hun beldej ugsun bna.Alt bol hovor tumur tuuniig gaihuulah gej bish undur technologies d tulhuu ashiglah ni iluu chuhal.

Avatar

Зочин 2019-07-19 103.212.116.76

Юмны учир утга ойлгох чадваргүй мөртлөө цэцэрхэх юм

Avatar

Зочин 2019-07-19 103.57.93.50

Энэ Лосол дархан дээрх бэлгийг хийхдээ анх Дарьгангын шилмэл дархантай хийж эхэлсэн боловч, түүнийг голж, ганцаараа дээрх урлагийн бүтээлийг дахин эхлэн хийж, богино хугацаанд бүтээсэн түүхтэй юм байна.

Avatar

Зочин 2019-07-19 103.57.93.50

Гайхамшигт Дархан халхад олон байжээ. Говь-Алтай, Завханд. Ахмад урчуудын ярианаас үзвэл, хамгийн сүүлд гэхэд Алтайн Жаргалан суманд Лосол дархан гэж гайхамшигт уран хүн саяхан болтол амьдарч байж. Түүний хийсэн мөнгөн аяга, хэт хутга, арслан сийлбэртэй гоёмсог цоож одоо ч нутгийн олон айлд болон музейд ч байдаг гэнэ. 10 аралтай монгол цоож гэх мэт. Жишээ нь Цэдэнбал даргаас 1967 онд Зөвлөлтийн удирдагчид өгсөн бэлгийн толон сийлбэртэй том таваг, мөнгөн аягыг хийсний нэг хувь музейд байгаа гэнэ

Avatar

Зочин 2019-07-19 202.55.188.38

Энэ хавьд чинь л жинхэнэ манай тэнгэр шүтлэг, нүүдэлчний нийгмийн сэтгэлгээний амин сүнс явж байгаа юм шүү дээ. Бидний ориг төрх яг энд тусгалаа олжээ. Жишээ нь бид яагаад хөрш зэргэлдээ гүрэндээ уусчихдаггүйн нэг логик үндэслэл энд явж байгаа юм. Бас яагаад хөгжиж дэвшдэггүйн үндэс энд л явж байна. Энд шүүмжийг янз янзын хувилбараар өрнүүлж болно. Алтан аяганаас уулаа барьлаа ч гэдэг юмуу. Алтны өөдсөөр хариулчихдаг яасан хямдхан ач вэ гэдэг ч юмуу. Эсвэл Дарьганга хийц гэдэг чинь жинхэнэ монго

Avatar

Зочин 2019-07-19 202.55.188.38

л дархны хийц бишээ. Энэ бол 18-19-р зуунд Манжууд бодлоготойгоор хятад дархны хийцийг халхад шургуулсаны үр дүн гэдэг ч юмуу. Гэвч хамаг чухал нь нүүдэлчин монгол сэтгэлгээ энд оригоороо гарч ирж байгаа нь л гол нь. Бидний ориг төрх энэ шүү. Тархиндаа хадаад ав. Бид ийм хүмүүс. Дарьганга нь ерөөсөө монгол байна уу эсвэл Дарьгангачууд монголжсоор хамгийн сүүлд жинхэнэ ориг нүүдэлчний хэв шинжийг олсон уу. Хамаагүй. Энэ дүр төрх бол бидний нийгмийн идеал. Бид орчин үед ардчилал, зах зээл, капита

Avatar

Зочин 2019-07-19 202.55.188.38

л хийц бишээ. 18-19-р зуунд Манжууд бодлоготойгоор хятад дархны хийцийг халхад шургуулсан юм гэдэг ч юмуу. Гэвч энд хамгийн гол нь нүүдэлчин нийгмийн сэтгэлгээний амин сүнс энд дурайтал гарсан байгаа нь чухал. Дарьганга ерөөсөө монгол уу эсвэл Дарьгангачууд монголжсоор хамгийн сүүлд ориг монгол этник шинжийг олсон уу хамаагүй. Хамгийн гол нь энэ бол бидний ориг төрх. Бид ардчилал, зах зээл, капиталист нийгмийн буянаар 30 жилийн өмнөхийг бодвол огцом дэвшсэн бөгөөд үүнийхээ ололт амжилтад эрдэж ө

Avatar

Зочин 2019-07-19 202.55.188.38

мнөх байдлаа 100 хувь мартсан нь бидний өнөөгийн нийгмийн хамгийн гол алдаа болж байгаа юм. Хөдөө мал дагаж амьдарч байгаа гэр бүл хүртэл өнөөдөр хотожсон сэтгэлгээгээр урагшилдаг болжээ. Гэхдээ жинхэнэ утгаараа биш. Хотожсон нүүдэлчний маягаар сэтгэж байгаа. Харин ориг дүрээ мартсан. Нэгэнт мартсан болохоор хуучин байсантайгаа харьцуулж одоогийн ололтыг үнэлэх чадваргүй боломжгүй болчихоод байгаа юм. Ийм чадваргүй байгаа учраас хаашаа явахаа мэдэхгүй ололтоо юун ашиглахаа бас мэдэхгүй байгаа юм

Avatar

Зочин 2019-07-19 202.55.188.38

Нэгэнт ийм хэв шинжийг олсон ба хөгжиж дэвшсэн хагас нүүдэлчин хүн гэдэг яг л варваруудад засаглалын дээд эрхийг шууд атгуулахтай адил маягаар менежментийг хийж байна. Нийгмээрээ. Бидний нийгмийн хамаг зовлон гацаа энэ л байхгүй юу даа. Алтан аягаар ээжийнхээ ачийг хариулах гэж махарч байгаад цус харвачихсан тэр эр таньд хөөрхийлөлтэй байна уу? Тэнэг байна уу? Мулгуу юу? Уучлаарай, тэгвэл бид цөмөөрөө яг ийм байгаад 30 жилийн өмнөөс төрөл арилжсан юм. Энэ таний 30 жилийн өмнөх дүр. Алтан аягаар

Avatar

Зочин 2019-07-19 202.55.188.38

чамирхах нь эсвэл таны хувьд үнэлүүштэй зүйл байж бас болно. Тэгвэл бас таны л таалал. Гэхдээ төсвийн хөрөнгөөр орон сууц бариад түүнийг борлуулах суваггүй болчихоороо нийтийн байрны түрээсийн үйлчилгээ эрхэлж буй төр засгаа бас битгий гайх. Тэд чинь манай нийгмийн манлай менежерүүд бөгөөд дор бүрдээ өөрсдийн алтан аяга төхөөрч ижийнхээ ачийг хариулах өрлөг сэтгэлтэй яваа хүмүүс гэж ойлго. Бүгд энэ алтан аяганы парадоксоос угшилтай юм. Монгол ялах ялахгүй хамаагүй эцсийн эцэст бид монголчууд.

1 1
Avatar

Зочин 2019-07-19 64.119.20.6

ene teneg uuriiguu gun uhaantan geed bodchihson yumuu. yagaad mongol darhanii uran nariin hiits baij boldogui yumbe. chiniiheer nariin hiitstei yum bolgon hyatad zugiih. bolhi buduuleg hiits mongoliih baih yostoi yumuu.yagiig alt munguur hiideg burdeg n haa ch baidag zuil. modon tagsh engiin une hyamd ch edelgee daahgui.shaazan edlel goyo ch ine ihtei deer n hevreg. tiimees metalaar burj udaan edelj ur udamdaa uldeedeg

Avatar

Зочин 2019-07-19 64.119.20.6

negent unet metalaar hudulmur gargaj hiij baigaa hun ali boloh chamin uran hiij une hurgehee medne.shaazan edleliig haa saigui hiij une hyamdarahaas umnu ali ch gazriin humuus vaar, modon esvel metall sav suulga heregledeg baisan. Europod bol bayachuud n mungun hoolnii hereglel heregledeg baisan. odoo ch mungun halbaga seree heregledeg. altan ayaganaas us uuh gedeg chin haritsuulsan hiisver oilgolt shuudee. zarin erguu n shuud utgaar oilgood eejiihee achiig hariulj baina gedeg baij magadgui

Avatar

Зочин 2019-07-19 64.119.20.6

Darigangad yagaad mungu darhlah delgerseniig cham shig teneg n bas hujaataigaa holboj oilgodog yum baina. darigangachuud manjiin haanii suregchin baisan tul zuvhun zasag noyonoor togtohgui buh malchidad munguur tsalin olgodog baisan yum. bidnii odoo heregledeg tsalin gedeg ug ene uyees garaltai yum. tsalin tsagaan mungu gedeg ch bas uunees uuseltei todotgol.aldag onog ch gesen avdag baisan tsalingiihaa mungiig darigangachuud iluu une hurgeh argaa oljee. ter n mungun edlel hiih

Avatar

Зочин 2019-07-19 64.119.20.6

uuruur helbel nemuu urtug shingeesen anhnii buteegdehuuniig ter ued darigangachuud gargaj baijee.ur setgel saitai darhchuudiin achaar uran nariin hiits uusej ulamjlagdaj bidnii ued hurchee.Ted hyand hyalbar argaar mungu olohiig bodsongui. tiimdee ch ertnii ayagnuud bidnii uyed hur irsen baih. odoonii nimgen huumul ayagnuud tiim olon jiliin edelgee daaj irehgui baisan baih.

0 0
Avatar

Зочин 2019-07-19 202.9.42.17

Тэгээд ч энэ алт монгон аяганд чинь урлагийн гэх юм туй ч а**а дизайнерын гоемсог сэтгэлгээ гэж туй ч алга ийм аягыг орчин уеийн гое ширээн тавихад тэр чигээрээ тэр хавийн хамаг интерьерийг гутаагаад заяхаар байна

Avatar

Зочин 2019-07-19 202.9.42.17

Ийм юм бичиж суухаасаа ичдэггуй юмуу энэ балай феодализм дэлгэруулж суухаар одор болгон хотын асуудлын талаар яаж шийдэх талаар уншигчидтай хэлэлцуулэг хийсэн цуврал нийтлэл бичээч та нар арайчдээ

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.70

"Алтан аяганаас цай ууна" гэдэг нь цэвэр зөн билэгдлийн утгатай зүйл болохоос цай уухад алтан аяга, шаазан аяга ямар ч ялгаагүй шүү дээ!!! Энэ хүн сэтгэлийнхээ угт байсан мөрөөдлийг л биелүүлсэн юм байна л даа! Ээж нь ч гэсэн! Тэгээд л болоо шдээ!

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.60

Pablo Picassogi neg karton deer zursan eskiz / har zurag Say Am.Dollaroos iluu unetei bdg\nMongol darhani altaar hiisen zuil.iemhen une hureh gej…\nTegeed ch Mongoloos uur gszar avahgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж