“Боинг” 346 хүний амь насыг 50 сая ам.доллараар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

“Боинг” 346 хүний амь насыг 50 сая ам.доллараар үнэлэв

“Боинг” 346 хүний амь насыг 50 сая ам.доллараар үнэлэв

“Боинг” компани шинэ загварын “737 Max” нисэх онгоцны дараалсан хоёр ослоор амь үрэгдсэн 346 хохирогчийн ар гэрийнхэнд нийтдээ 50 сая ам.долларын нөхөн төлбөрийг шууд олгохоор төлөвлөжээ. Өмнө нь тус компани нь үүнээс хоёр дахин их буюу 100 сая ам.долларыг ашгийн бус байгууллага, нийгмийн халамжийн газраар дамжуулан хохирогчдын төрөл төрөгсдөд өгөхөө мэдэгдэж байсан. Нөхөн төлбөрийн мөнгийг “Боинг” компанийн эсрэг шүүхэд зарга мэдүүлэхгүй эсвэл заргаа буцаан авсан нөхцөлд олгохоо албаныхан онцолжээ.

“Боинг” компани нь нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулахаар “Camille Biros” хуулийн фирмийн өмгөөлөгч Кеннет Фейнбергийг багийнх нь хамт хөлсөлсөн аж. Тус фирм нь өмнө нь АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын дараа хохирогчдод нөхөн төлбөр олгох асуудлыг хариуцан гүйцэтгэсэн туршлагатай аж.

Индонезийн “Lion Air” авиа компанийн “Boeing’s 737 Max” нисэх онгоц 2018 оны сүүлээр унаж осолдсон ба үүнээс зургаан сар хүрэхгүй хугацааны дараа Этиопийн агаарын тээврийн ижил загварын нисэх онгоц өнгөрсөн гуравдугаар сард унан сүйрсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж