Элчин сайд Майкл С.Клечески Хөрөнгийн биржид зочиллоо | News.MN

Элчин сайд Майкл С.Клечески Хөрөнгийн биржид зочиллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Элчин сайд Майкл С.Клечески Хөрөнгийн биржид зочиллоо

Өнөөдөр  Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Майкл С. Клечески болон тус Элчин сайдын яамны холбогдох төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид зочилж, 6,017 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээж цан цохилоо.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Гүйцэтгэх захирал Х.Алтай Элчин Сайд Клеческид МХБ-ийн үйл ажиллагааг танилцуулж, Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо. Ёслолын үйл ажиллагааны үеэр Элчин сайд Майкл С. Клечески "Аливаа улсын эдийн засагт хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг асар чухал билээ.

Монгол Улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа энэ цаг үед нэгэнт шинэчлэгдэн сайжирсан хууль эрх зүйн орчин, хуримтлуулсан туршлагадаа суурилан төрийн өмч хувьчлалыг МХБ-ээр дамжуулан хэрэгжүүлэх, тэр дундаа МХБ болон тооцооны байгууллагыг хувьчлах нь манай улсын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж, Монголын хөрөнгийн зах зээл олон улсын зах зээл болоход чухал алхам болох юм" хэмээн онцлон тэмдэглээд, МХБ-ийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2019-07-19 66.181.161.29

ВААВАЛДАА! ТА НАР ХАРДАА ЭНЭ ЭЛЬБЕК-ЖООРЖ ИЧСЭНДЭЭ ГАРЧГАА СОЛЬЖИЙШД. АНУСААС АЙСОН Л ДОО АЙСОН.

Avatar

РАВДАН 2019-07-19 66.181.161.29

ВААВАЛДАА! ИЧСЭНДЭЭ ГАРЧГАА СОЛЬЖИЙШД ЭНЭ ЭЛЬБЕКЖООРЖ! АЙСОН Л ДОО АЙСОН.

Avatar

РАВДАН 2019-07-19 66.181.161.29

БАЯРЛАЛАА. ӨЧҮҮХЭН МИНИЙ ЗОХИОСОН ШИНЭ НЭР ТОМЪЁОГ ИЙНХҮҮ 5 ЖИЛИЙН ДАРАА АЛБАН ЁСООР БАТАЛГААЖУУЛЖ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭСЭН НУС ЦЭГ ЭМЭЭН САЙТДАА БАЯРЛАЛАА. А.Н.У.С ГЭЖ БИЧЖИЙШД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж