Скандиновын хойгийн орнуудаас Мароккод улсад орших Өндөр Атлас ууланд авирч явсан хоёр уулчин эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн сэжигтнүүдэд цаазын ял оноолоо.
Данийн иргэн 24 настай Луйза Вестерагер болон Норвегийн иргэн 28 настай Марен Уэланд нар өнгөрсөн арванхоёрдугаар сард амь үрэгдсэн юм. Тэдний цогцсыг арванхоёрдугаар сарын 17-нд уулчдын ихээр зорчдог Тоубкал уулын ойролцоогоос олжээ. Хамгийн аймшигтай нь тэдний толгойг тасдаж буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулснаар олныг сэрдхийлгэсэн юм.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн 25 настай Абдессамад Эжжоуд, 27 настай Юунэс Оуажияд, 33 настай Рачид Афатти нарыг өнгөрсөн зургадугаар сард баривчилсан юм. Тэд бол Исламын улс бүлэглэлийг дэмжигчид аж. Энэ нь Марокко улсад 1993 оноос хойш анх удаа цаазын ял оноож буй тохиолдол болжээ. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан өөр 19 хүнийг баривчилсан ба Морокко улсын шүүхээс тэдэнд таваас 30 жил шоронд ял оноосон байна.
Хохирогч бүсгүйчүүд Норвегийн Бо их сургуульд аяллын хөтөчийн ангид суралцдаг байсан бөгөөд Зул сарын баярыг тохиолдуулан аялж явжээ.
Эх сурвалж: FOX NEWS
Холбоотой мэдээ