Үндэсний аюулгүй байдал судалгааны төвөөс өнөөдөр /2019.07.19/ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс “1990 онд Бүгд найрамдах Монгол Ард улс байсан. БНМАУ гэдэг нь нам төвтэй төр байсан. 1992 оны Үндсэн хуулиар ардчилсан нийгэм буюу иргэн төвтэй төр рүү шилжсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 2000 онд Үндсэн хуульд дордохын долоон өөрчлөлт оруулсан. Энэхүү заалтыг буруу гэсэн үндсэн хуулийн цэцийн дүгнэлт байгаа. Дараа нь 2011 оны Ж.Сүхбаатар гишүүн нэмэлт өөрчлөлт хийхээр завдсан. Эдгээр өөрчлөлтүүдэд нэг зүйл байнга давтагддаг. Тэр нь төрийн эрх мэдлийг хэмжээгүйгээр авах гэсэн хүсэл сонирхол.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн дөрөвт өөрчлөлт оруулна гэж байгаа. Энэхүү заалт нь УИХ-ын сонгуулийн журмын тухай юм. 1992 оны Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн ганцхан өгүүлбэр байгаа. Үүнд ганцхан тогтолцоо гэдэг үг оруулж ирээд байтал Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё хугацааг нь таван жил болгоё гэдэг нь төрийн эрхийг намд өгөх гэж байна. Тодруулж яривал нам төвтэй төрөөс татгалзаад иргэдийн төвтэй төр рүү орсон алхмаа 30 жилийн турш босгосон замаа ганцхан тогтолцоо гэдэг үгээр нурааж байна. 1992 оны Үндсэн хуульд нам төр барина гэсэн нэг ч үг байдаггүй. Үүнийг нөхдүүд нэмэлт өөрчлөлтийн 21.4-т оруулсан тогтолцоо гэдэг ганцхан үгээр намд төр барих эрхийг нээж өгч байна. Энэ бол Ардчиллаас ухарсан ухралт. Бид аюулын өмнө ирчхээд байна”гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ