Жилд 10 мянган хүүхэд мэс засалд ордог

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Жилд 10 мянган хүүхэд мэс засалд ордог

Жилд 10 мянган хүүхэд мэс засалд ордог

Монгол-Солонгосын хүүхдийн мэс засалчдын анхдугаар симпозиум өнөөдөр /2919.07.19/ болж байна. Уг симпозиумд БНСУ-аас дэлхийд алдартай зүрхний мэс засалч Жон Тэ Гүк, бөөрний дурангийн мэс заслын эмч Бэк Минки нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад иржээ.

2014 оноос хойш Эх, хүүхдийн Эрүүл үндэсний мэндийн төв Солонгосын “Самсунг” эмнэлэгтэй хамтарсан гэрээ байгуулж, Монгол улсад дурангийн мэс заслын хагалгааг нутагшуулжээ. Монгол-Солонгос хүний бие организм ижил төстэй учир энэхүү хагалгаа болж, одоо төлөвлөгөөт мэс заслын найман хувь нь дурангаар хийгдэж байна. Нярай хүүхдэд хүртэл төрөлхийн хөгжлийн дурангийн мэс засал хийж буй нь хоёр улсын эмнэлгүүдийн хамтын ажиллагааны үр дүн аж.

Цаашдаа хүүхдийн цээжний хөндийн мэс засал, зүрхний гажиг, эрхтэн шилжүүлэх хагалгаа зэргийг мөн нутагшуулах шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд ЭХЭМҮТ бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

  • Хүний нөөц – Өнгөрсөн таван жилийн хугацаанд хүний нөөцөө бэлтгэх зорилгоор эмч нараа багаар нь Герман, Австри, Япон, Солонгос явуулжээ.
  • Хагалгааны өрөө – МУ-ын ЗГ-ын хөрөнгөөр нэгдүгээр зэргийн хагалгааны өрөө баригдаж, есдүгээр сард ашиглалтад орно.
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл – Бүрэн хангагдах боломжтой. Тайлбар нэмж хэлэхэд: Төрөөс тусгай сан үүсгээд хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж буй өндөр үнэтэй эм, тариа, хэрэгслийг үнэ төлбөргүй гаргаад өгчихвөл төрөлжсөн мэс засал илүү сайн хөгжих боломжтой гэнэ.
  • Лабораторийн шинжилгээ – Хамгийн сүүлийн үеийн технологиуд бүрэн суурилагдаж байна. Эсээс авхуулаад дүрс оношилгоо хүртэл бүх түвшний технологи ашиглана. Хавдрын эсийн оношилгоо Иммуногистохимия буюу эд, эсийн түвшинд хавдрыг ялган таних технологийг энэ намар нэвтрүүлнэ. 1,5 теслогийн эмрай аппарат суурилагдана.

Одоо манай улсад сүүлийн үеийн технологиор нярай хүүхдэд дурангийн хагалгаа хийж байгаа юм. Зүрхний төрөлхийн хөгжлийн гажгийн 25 хувийг дурангийн мэс засал буюу ангиографийн тусламжтай оношлох, эмчилж байна. Энэ нь судас дотуур дуран оруулаад оношилгоо хийж, зүрхний ховдол, тосгуур хоорондын цоорхойг битүүлэн эдгээнэ гэсэн үг. 2014 оноос хойш ЭХЭМҮТ-д зүрхний төрөлхийн гажигтай нийт 550 орчим хүүхдийг энэ технологиор эмчилсэн аж. Хэрэв үүнийг Солонгос улсад хийлгэсэн бол зөвхөн эмчилгээ хийлгэхэд 100 гаруй сая төгрөг орох байжээ. Харин одоо тухайн айлаас нэг ч төгрөг гаргалгүй, төрөөс үнэгүй эмчилж буй нь хоёр улсын эмнэлгийн хамтын ажиллагааны үр дүн юм.

2014 онд улсын хэмжээнд 6000 гаруй хүүхэд мэс засал хийлгэсэн бол, өнгөрсөн онд 10000 болж нэмэгджээ. Орчин нөхцөл, хоол хүнс гээд нөлөөлөх хүчин зүйл олон байгаа ч хамгийн гол нь тэдгээр хүүхдүүдийг эмчилж, эрүүл болгох явдал. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн захирал, МУ-ын гавьяат эмч Ш.Энхтөр ярихдаа: “Бидний хамгийн гол зорилго бол хүүхдүүдээ гадагшаа өндөр үнэтэй эмнэлэг рүү явуулах бус эх орондоо үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ авдаг болгох юм. Ядаж зүрх, бөөрний мэс засал, эрхтэн шилжүүлэх хагалгааг эндээ хиймээр байна. Бэлтгэл ажил бараг хангагдлаа, одоо нутагшуулах л үлдлээ” гэсэн юм.

Ц.АРИУНЗАЯА

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж