“Apple”, “Google”, “Nintendo”,”Dell” брэндүүд Хятадаас гарна | News.MN

“Apple”, “Google”, “Nintendo”,”Dell” брэндүүд Хятадаас гарна

“Apple”, “Google”, “Nintendo”,”Dell” брэндүүд Хятадаас гарна

“Apple”, “Google”, “Nintendo”,”Dell” брэндүүд Хятадаас гарна

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп худалдааны дайнаас болж гадаадын компаниуд Хятадаас бүтээгдэхүүнээ татаж, үйлдвэрээ АНУ руу шилжүүлэхэд хүрнэ гэж удаа дараа мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний зөв болох нь батлагдаж байна.

“Nikkei Asian Review” сонинд мэдээлснээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компани, корпораци Хятадаас үйлдвэрээ гаргахаа зарласан эсвэл гаргахаар төлөвлөж байгаа аж. Хятадын 250 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ-аас тогтоосон импортын тарифаас зайлсхийхийн тулд Apple, Google, Nintendo, Dell зэрэг компаниуд үйлдвэрээ Зүүн Өмнөд Азийн орнууд руу шилжүүлэхээр төлөвлөжээ.

Японы видео тоглоом үйлдвэрлэгч “Nintendo” компани үйлдвэрлэлээ Хятадаас Вьетнам руу шилжүүлж байгааг “Wall Street Journal” мэдээлжээ. Түүнчлэн “Google” компани “Cloud”, “Nest” брэндийн үйлдвэрлэлээ Тайвань, Малайз руу шилжүүлсэн байна.

“Apple” компани сүүлийн 20 жил Хятадад үйл ажиллагаа явуулж буй. Тус компани Хятадыг орхисноор үйлдвэрлэлийн 15-30 хувийг зарцуулагдах тооцоог гаргажээ. “Apple” компаниас бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ Вьетнам эсвэл Энэтхэг улс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хятадын эдийн засгийн хоёрдугаар улирлын үзүүлэлт сүүлийн 27 жилд байгаагүй муу гарсан нь АНУ-тай хийж буй худалдааны дайнаас болсон гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: The Washington Post

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-07-19 202.131.242.254

хятад улсын хөгжил бол маш хурдтай явж байна. биднээс аль хэдийн хол тасарсан шүү дээ. европын өндөр технологи гээд байгааг 2-3 жил дотор л гүйцээд гараад ирж байгаа юм. эдийн засагийн хувьд ч гэсэн хүчирхэг гүрэн болж байна. европын томоохон хотуудын ихэнхи үл хөдөлөх хөрөнгө хятадуудын эзэмшилд л байна даа.АНУ-л гол хохирогч хэвээрээ үлдэнэ дээ эцэстээ….

Avatar

Трамп ахад 2019-07-19 202.72.240.5

Трамп ахыг муу хэлээд л байдаг хар даа үр дүн энэ.Дотоод зах зээл,үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна даа

Avatar

Анхтуяагийн аав 2019-07-19 202.170.80.25

Apple” компани сүүлийн 20 жил Хятадад үйл ажиллагаа явуулж буй. Тус компани Хятадыг орхисноор үйлдвэрлэлийн 15-30 хувийг зарцуулагдах тооцоог гаргажээ. “Apple” компаниас бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ Вьетнам эсвэл Энэтхэг улс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.* Энэ одоо юу гэсэн үг вэ Б.Анхтуяа

Avatar

Тэгэх л бх даа 2019-07-19 59.153.113.67

Хятад үнэхээр үсрэнгүй хөгжиж байгаа нь маргаангүй үнэн. Гэхдээ АНУ Европыг барж идэтлээ л 100 жилийн цуцашгүй хөдөлмөр + боловсрол шаардагдана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж