Тайландын баг 15 алтан медальтайгаар тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Тайландын баг 15 алтан медальтайгаар тэргүүлж эхлэв

Тайландын баг 15 алтан медальтайгаар тэргүүлж эхлэв

Монгол Улсад анх удаа жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчид жюү жицүгийн Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулсаар байна.

Хоёр өдрийн тэмцээний дараах дүнгээр Тайландын жюү жицүгийн баг тамирчид 15 алт, 13 мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол АНЭУ гурван алт, дөрвөн хүрэл медальтайгаар удаалж байна. Монголын баг хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медальтайгаар эхний гуравт бичигдэж эхэллээ. Казахстан, БНСУ, Тайвань, Йорданы баг тамирчид алтан медаль авсан тоогоор эхний долоо байрт бичигдлээ.

Монгол Улсын багаас файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Хулан, эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд Т.Мөнх нар аваргын алтан медалийн эзэд болоод байна.

Бөхийн өргөөнд болж буй жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр Ne Waza, Contact JiuJitsu төрлийн барилдаанууд болж, медальтнууд тодорно.

Энэ удаагийн тэмцээнийг сурвалжлахаар Арабын нэгдсэн Эмират улсаас гурав, Тайландаас медиа бүтэн баг хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан хүргэж байна.

Тэмцээний хуваарь ёсоор маргааш /2019.07.20/ Ерөнхийлөгчийн нэрэмжит өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж