Идэрчүүдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтууд явагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Идэрчүүдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтууд явагдлаа

Хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжлэн явагдаж байгаа “Идэрчүүдийн УАШТ”-2015 тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр боллоо. 15 хүртэлх насны ангилалд Орхон, Дархан гэсэн орон нутгийн шилдэг багууд хагас шигшээд хоорондоо таарч тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн бөгөөд үндсэн цагт 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад 9-8 харьцаатай Орхон аймгийн баг ялалт байгуулж шигшээ тоглолтонд шалгаран үлдлээ. Тэгвэл уг тоглолтыг залгаад Арвис болон Чингэлтэй дүүргийн багууд тоглож Нанжид дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн баг өрсөлдөгчөө 4:0 харьцаатай буулган авсанаар алтан медалийн төлөө Орхон аймгийн багтай өрсөлдөхөөр шалгарлаа. Хүрэл медалийн төлөө Арвис болон Дархан-Уул аймгийн багууд тоглох юм.

Мөн энэ өдөр 17-хүртэлх насны хагас шигшээд шалгараад байсан дөрвөн багийн дундах сонирхолтой тоглолтууд болсон. Хөдөө орон нутгаас оролцсон багууд дунд хамгийн өндөр амжлтыг гарган хагас шигшээд үлдээд байсан Дорнод аймгийн баг Монголын тэмүүлэл багтай таарч 4:1 харьцаатай ялагдан хүрэл медалийн төлөө тоглохоор болсон.  Тэгвэл нөгөө талд Арвис баг өрсөлдөгч Хоромхон клубыг 3:0 харьцаатай хожиж алтан медалийн төлөө Монгол тэмүүлэл багтай тоглохоор шалгарч үлдлээ. Медалийн төлөөх өрсөлдөөнтэй тоглолтууд маргааш Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд явагдах болно.

Эх сурвалж: www.the-mff.mn

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж