Путин Украинтай харилцаагаа сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Путин Украинтай харилцаагаа сэргээнэ

Путин Украинтай харилцаагаа сэргээнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гаригт Украинтай харилцаагаа сэргээхээр ажиллаж эхэлнэ гэж мэдэгдлээ. Украины парламентын сонгууль дөхсөн энэ үед Владимир Путин Украины улстөрч, бизнесмен Виктор Медведчуктай уулзах үерээ ийнхүү мэдэгджээ. Тэдний уулзалтыг телевизээр дамжуулсан аж.

Тэрбээр “Украины аль ч улс төрийн намтай харилцаагаа сэргээхээр хамтарч ажиллахад бэлэн” гэж мэдэгджээ. Виктор Медведчук нь Путины охины загалмайлсан эцэг гэгддэг.

Украинд энэ ням гаригт парламентын сонгууль болох юм. Виктор Медведчукийн “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” нам нь ОХУ-ыг дэмжсэн байр суурьтай бөгөөд урьдчилсан санал хураалтаар сонгогчдын 14 хувийн саналыг авчээ.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар анх удаа утсаар ярьж, хоригдол солилцох асуудлыг хэлэлцжээ.

Киев хотноо 2014 онд нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалаар Оросыг дэмжсэн байр суурьтай Украины Засгийн газрыг унагаасан. Үүний эсрэг Украины зүүн хэсэг болон Крым хойгт Оросын талыг баримтлагчид салан тусгаарлах бослого эхлүүлж, олон зуун хүн амь үрэгдсэн билээ. Эцэст нь Крымын хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэнээр хоёр орны харилцаа зөрчилдөх болсон юм.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж