"Аэро Монголиа" компани хоёр дахь "Embraer" угтан авлаа | News.MN

"Аэро Монголиа" компани хоёр дахь "Embraer" угтан авлаа

"Аэро Монголиа" компани хоёр дахь "Embraer" угтан авлаа

"Аэро Монголиа" компани хоёр дахь "Embraer" угтан авлаа

Дотоодын агаарын тээвэрлэгч компаниудын нэг “Аэро Монголиа” парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө өнөөдөр /2019.07.19/ угтан авлаа.

Тус компанийн шинээр худалдан авч буй “Embraer ERJ-145LR” хөлөг нь 2004 онд Бразил улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд үйлдвэрээсээ гарсан 862 дахь агаарын хөлөг юм. ERJ-145LR онгоц нь Long Range буюу холын зайн хувилбар юм.

ERJ-145LR нь 50 зорчигчтойгоор 850 км/цаг хурдтайгаар тасралтгүй 2900 км зайд нисэх алслалттай бөгөөд агаарын хөлгийн үндсэн өгөгдлүүд:

  • Урт: 29,87 m
  • Онгоцны өндөр: 6,76 m
  • Далавчны дэвээний урт: 20,04 m
  • Хамгийн хүнд хөөрөлтийн жин: 22000 кг
  • Хоосон жин: 12007 кг
  • Бүрэн ачаалах жин: 5786 кг
  • Түлшний багтаамж: 6396 литр
  • Хөдөлгүүр: Rolls-Royce AE3007-A1 Service ceiling
  • Хөөрөлтийн өндөр: 11278 метр

“Аэро Монголиа” компани нь одоогоор орон нутагт Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Алтай, Өмнөговь чиглэлүүдэд, Олон улсад БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хотууд руу тогтмол нислэг үйлдэж байна.

Шинээр худалдан авч буй ERJ-145 онгоцоороо Олон улсад БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Новосибирск, Казакстан улсын Усть-Камникорск, Нур-Султан зэрэг хотууд руу нисэхээр төлөвлөж байгаа юм.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-19 202.9.44.169

жаахан томхон онгоц авчихсан бол, уул нь, ядаж л 200 хүний суудалтай

Avatar

Irgen 2019-07-19 202.21.110.212

Bayar hurgie! Irgenii nisehiin salbariig hugjuulehed huviin sectoriin Nisehiin kompanuud tom huvi nemer oruulj baina.Bat-Erdene said nisehiin salbariig liberiachlah talaar zuv bodlogo garguulsan.Sodbaatar said ch bogino hugatsaand ajlaa sain hiisen.Ene shine said Enh-Amgalan ch tsaashid urgeljluuleed olon shine zuiliig hiih bololtoi.Bid Solongos uls shig huchtei Agaariin teevriin kompanuudiig bodlogoor demjij Mongol ulsad ireh juulchin,teeverlegdeh achaanii hemjeeg nemegduuleh shaardlagatai.

Avatar

Казах 2019-07-19 95.57.131.154

Муу сайн ухэр монголчууд дотор чинь муухайраад байвал давс доолоо гэхчилэн, казахууд чадаж л байгаа юм чинь. Удахгуй Олгийгээс шууд Алматы, Нур-Султан, Усть-Каменогорск гээд нисч огно доо. ха ха ха

Avatar

ni 2019-07-19 202.131.233.50

Усть-Камникорск luu hene nisehiin bol?

Avatar

Зочин 2019-07-19 107.77.173.4

Хасагууд ниснэ л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж