Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд "арын хаалга" байхгүй гэв | News.MN

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд "арын хаалга" байхгүй гэв

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд "арын хаалга" байхгүй гэв

Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл ирэх даваа гаригт буюу долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас өнөөдөр /2019.07.19/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Хурлын эхэнд нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан. Бид долдугаар сарын 22-ноос түрээсийн орон сууцын цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлэн болоод байна. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй бүртгэх юм. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлснээрээ хамрагдах уу гэж их асууж байна. Хамгийн гол нь гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаандаа багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг  http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана” гэв.

Тэрбээр иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1 сая 450  мянган төгрөг. Энэ бол Хөгжлийн банкнаас нийслэлийн Орон сууцны корпорациас шилжиж ирж байгаа үнэ. Бид энэ үнэ дээр ямар ч мөнгө нэмээгүй. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянга 550 төгрөгөөс 411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаалж байгаа. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1 сая 600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой” гэсэн юм.

ХОЁР, ГУРВАН ӨРӨӨ БАЙРАНД ЗӨВХӨН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ХАМРАГДАНА

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх гэнэ. Ингэхдээ журамд заасны дагуу найман төрлийн ангилал нэгд нь хамрагдан цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нь “Хүмүүс багш, эмч, сэтгүүлчдэд квот өгөх үү гэж их асууж байгаа. Ямар ч байгууллага, мэргэжилтнүүдэд квот өгнө гэсэн асуудал байхгүй. Зөвхөн нийслэл хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой” гэдгийг санууллаа.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ Ч, ТҮРЭЭС ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ ӨНДӨР НАСТАН ТҮРЭЭСИЙН ОРОН  СУУЦАНД  ХАМРАГДАНА

“Олон жилийн өмнө ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгүүлсэн бүртгэлүүд одоо хүртэл байж байгаа. Эдгээр иргэдийн хувьд дахин цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай юу гэж асууж байна. Манай байгууллагаас бүх иргэдийг тэгш эрхтэйгээр цахим бүртгэлд хамруулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанд нийтдээ 5700 гаруй иргэдийн бүртгэлийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпораци руу шилжүүлсэн. Тэгэхээр өмнө нь бүртгүүлсэн иргэд цахим бүртгэлд бүртгүүлж тэнцсэн тохиолдолд дахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй. Харин тухайн иргэний материал хуучирсан бол шаардлагатай тохиолдолд холбогдох материалуудыг шинээр бүрдүүлж, авах болно” гэдгийг мэргэжилтэн танилцуулсан юм. Мөн ахмад настан тэтгэврийн зээлтэй ч түрээсийн төлбөр төлөх боломжтой бол түрээсийн орон сууцанд хамрагдана. Хэрвээ зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй бол хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан тайлбарлалаа.

ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР БҮРТГҮҮЛБЭЛ ХАР ЖАГСААЛТАД ОРНО

“Нийслэлийн Орон сууцны корпорацийн нэрийг барьж, иргэд нэлээд залилан хийсэн гэдэг мэдээллийг хүлээн авсан. Хэрвээ манай ажилтан тийм үйлдэл гаргасан нь хуулийн байгууллагаар тогтоовол хариуцлага тооцно. Иргэдийн хувьд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, банкны болон бусад зээлтэй асуудал үүсгэдэг. Иргэдийн хувьд зээлтэй байж болох ч түрээсээ төлөх чадамжтай байх ёстой. Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлбэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Таны үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана” гэдгийг тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэм яриандаа онцлов.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-19 94.112.120.185

Енд гадаадад байгаа иргэдийн талпар нэг ч мэдээлэл алга.эх орондоо байртай болж буцаж ирэх иргэд олон байгаа .

Avatar

zochin 2019-07-19 103.26.195.77

Hashaa baishintai humuusiig l oruulna gehiin.Ailiin karma uruu hulsluud yavj baigaa ni padgui yum baihdaa.Shal zavharsiin hiih ajilgui humuusiin mungu saah l bodlogo.Shat shatandaa luivarchid duurtsen mongoliin ireedui yandaaaaaaaa

Avatar

Zochin 2019-07-19 66.181.183.24

Tureesiin bairand baigaa irged hamragdah bolomjtoi gesen baina.

Avatar

Зочин 2019-07-19 202.131.226.117

Тиймээ үүнийг сонссон саяхан манай хамаатан мөнгө хайгаад наадмын дараа найдвартай оруулж өгнө гэнээ гээд явж байсан АТГ нтр нь шалгаач. Арын хаалга жинхэнэ байгаа даа

Avatar

Zochin 2019-07-19 122.201.22.122

7.n sayig ogch baij durtain oroh gd ali ert humuus ogch avd naimaaltsd ehelchihsen bn

Avatar

Oiriin 5 jil bitgii bair av 2019-07-19 108.218.234.108

Humuusee oiriin 5 jil bitgii bair av. Delhii dayar ul hudluh, huvitsaa, huu unaj bn.Ta odoo 1 bair avah munguuruu 5 jiliin daraa 2 bair + mashin avna. Hujaagiin chanargui materialaar barisan barilga m2 ni 1saya-s doosh bno. Ugaasaa odoo mongold bairnii iluudel mash ih bga, 5 jil tureeseer amidarsan ch ta aldahgui. Ene lizing-g ta 5 jild tulj duusahuu? Herev chadahgui bol ta undur huutei zeel avahaas argagui bno. Tegsnees ter munguu usguj bgaad 5 jiliin daraa navs unasan uyed ni av.

Avatar

Х 2019-07-19 202.9.45.86

Дэлхийн жишгийг харахад жил бүр байр үл хөдлөхийн үнэ өсч бна. Дайн самуун дүрвэгсэдтэй газар л үнэ унаж байдаг. Худлаа хуцахаа боль. Эртхэн үл хөдлөхтэй болоооой. Хүмүүсээ.

Avatar

irgen 2019-07-19 64.119.24.74

хуцна биз 5 жилд сар болгон 1.6 сая төлөөд байр авах байсан бол дуртай газраа шууд л очоод авна ш дээ кккк

Avatar

иргзн 2019-07-19 202.179.26.237

Эд ч Ярих даа их сайхан Уран гоё ярина л даа Арын хаалга байхгүй энэ тэр гээд л Эд болсон хойно Ашиг гаргахгүй ажиллана ч гэж юу байхав дээ Сурсан юмыг Сураар боож болох биш дээ

Avatar

Зочин 2019-07-19 202.126.89.136

Тавхан жилд сар болгон сая гаруй тегрег телж еерийн болгох ч чанга даа,хугацааг нь сунгаач! Юун ч суртэй босготой юм бэ,шагналыг нь харна ч гэх шиг

Avatar

zochin 2019-07-19 106.130.125.70

barilga.n company.d ajil.g ter zasag bulaaj bgan bish …barilga.n company.d heterhii duraaraa ender unetei bgad gol asuudluud bgan…hyamdhan chanar saitai bairand oroh gedeg ni zevhen Mongol hun ch bish delhiid ali ch gazar tiim bna

Avatar

худ2 2019-07-19 195.176.3.24

Говь-Алтайн байрнуудын эзэд тодорчихоод байна засаг дарга нь ах дүү нартаа өгөөд дууслаа

Avatar

Bt 2019-07-19 202.126.89.252

Дандаа худлаа шааж байхын. Арын хаалга танил тал харахгуй байж харагдаач!!! Аль эрт хийдгээ хийцэн байж.

Avatar

Зочин 2019-07-19 43.228.131.45

Энэ төсөл маш ихээр хэрэгжиж байж утааны асуудал шийдэгдэх юм

Avatar

Зочин 2019-07-19 103.212.116.76

7 саяыг өгч байна гэсэн яриа хаа сайгүй ярьж байна

Avatar

Зочин 2019-07-19 150.129.140.190

байрны ханш унахнээ гэж ойлголоо

Avatar

Зочин 2019-07-19 64.119.16.250

ХЭДХЭЭН МОНГОЛ ХҮНЭЭ АЯТААХАН АВААД ЯВЧИХААЧДЭЭ ОРОН СУУЦАНД ХЯМД ОРОХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛ ЮУН ТҮРҮҮНД !.

Avatar

Зочин 2019-07-19 167.114.231.249

Oron suutsiig bodlogotoigoor uniig hyamdruulah heregtei tegj baij heden mongol hunee utaanii uvchingui amid avch garch irj chadna.

Avatar

Ццц 2019-07-19 167.114.231.249

Энэ төсөл маш ихээр хэрэгжиж байж утааны асуудал шийдэгдэх юм

Avatar

Иргэн 2019-07-19 64.119.19.213

Ийм их түрээсийн өртөгтэй байранд орох тэнхээтэй иргэд. байгаа юм уу?Дундач цалин маань хэд билээ. Улсаас тусгай шийдвэр гаргаж ,энэ хоосон барилгынхаа 10% -ийг боломжгүй иргэддээ үнэ төлбөргүй өгвөл зохино.

Avatar

Зочин 2019-07-19 202.55.188.38

Ингээд энэ төр хувийн хэвшлийн бүх бизнесийг булааж авах нь ээ. Нэртэйгээр нь нийгмийг бүхэлд нь хамарсан конфискацийг Хөрөнгө хураалтын аян-2 гээд зохион байгуулчихаач. Ямар сураагүй юм биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж