Шереметьевод онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр найман хүн бэртэв | News.MN

Шереметьевод онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр найман хүн бэртэв

Шереметьевод онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр найман хүн бэртэв

Шереметьевод онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр найман хүн бэртэв

"Northwind Airlines" компанийн онгоцонд утаа гарсан дохионы улмаас баасан гаригт Шереметьевогоос Ереван руу үйлдэх нислэг саатаж, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр найман хүн бэртэж гэмтжээ. Энэ талаар Москва хот дахь Онцгой байдлын яам (ОБЯ)-ны Удирдах газрын хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. Тус газрын ажилтан “Онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр найман хүн бэртсэнээс хоёрыг нь эмнэлэгт хүргэсэн” хэмээн мэдээлжээ.

ОХУ-ын ОБЯ-ны Удирдах газраас мэдээлснээр, Армений Ереван хот руу нисэх гэж байсан “Boeing-747” нисэх онгоцны баг хөөрч, буух зурваст очих үед "нисэгчийн бүхээгт утаа гарлаа" гэсэн дохио өгчээ. Нислэгийг зогсоож, зорчигчдыг хийлдэг шатаар нүүлгэн шилжүүлэн, нисэх онгоцны буудалд хүргэсэн байна. Нийт 187 хүн байсан тус онгоцонд гал, эсвэл утаа гарсан шинж тэмдэг илрээгүй талаар ОХУ-ын Онцгой байдлын албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Тус яамны Удирдах газрын төлөөлөгч “Ереван руу нисэх нөөц онгоцыг бэлдэж байна” гэж мэдээлжээ.

Яаралтай тусламжийн төвийн эх сурвалж дээрх найман зорчигч хөнгөн бэртсэн талаар мэдээлсэн байна. Тэрбээр "Хохирогчдын дунд хүүхэд байхгүй. Ихэнх нь хөхөрсөн, шалбарсан шархтай. Нэг зорчигч шөрмөсний гэмтэлтэйгээр, мөн нэг зорчигч гипертензийн буюу артерийн даралт ихсэлтийн хямралын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэж мэдээлжээ. Үлдсэн бүх зорчигч Шереметьево нисэх онгоцны буудалд өөр нислэгээр зорчихоор хүлээж буй аж.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж