Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд

Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд

Английн Манчестер Юнайтед клуб Арсенал клубын Габон довтлогч П.Обамеянгт 62 сая паундын санал тавьсан тухай The Sun Football мэдээлжээ. Манчсестер Юнайтед клубын дасгалжуулагч О.Г.Сульшерт Р.Лукаку, М.Рашфорд, А.Санчес болон А.Марсиал гэсэн довтлогчид байгаа ба Бельги довтлогч Р.Лукаку Италийн Интер Милан руу явж магадгүй байгаа.

Английн Арсенал клуб Францын Сент-Этьен клубээс 18 настай төвийн хамгаалагч В.Сальбад 30 сая евро төлөхөд бэлэн байгаа ажээ. Францын залуу хамгаалагч шигшээ багийнхаа нас насны багт багтан тоглосон бөгөөд өнгөрсөн улиралд клубынхээ төлөө 16 тоглолтод оролцсон. Арсенал клубт Л.Кошельни, Ш.Мустафи, С.Папастатопулос, С.Колашинач, К.Чамберс, Р.Холдинг, Н.Монерал, Э.Беллерин гэсэн хамгаалагчид байгаа ба багийн ахлагч Л.Кошельнигийн ирээдүй тодорхойгүй байгаа.

Интер Милан клубын дасгалжуулагч Английн Манчестер Юнайтед клубын Бельги довтлогч Р.Лукакуд 75 сая паунд төлөхөд бэлэн байгаа ажээ.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж