АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ Ормузын хоолойд нисч байсан Ираны дроныг сөнөөсөн хэмээн өчигдөр /2019.07.18/ баталжээ.
Учир нь, АНУ-ын USS Boxer байлдааны хөлгийг Ормузын хоолойд аялж явахад Ираны дрон хэт ойр буюу 900 орчим метр ойртож ирсэн тул устгахаас өөр аргагүй болсон гэнэ.
Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ыг 2015 оны цөмийн гэрээнээс гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш хоёр талын харилцаа хурцдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Иран агаарын оронд зайд нь нэвтэрсэн гэх шалтгаанаар АНУ-ын дроныг сөнөөсөн юм.
Эх сурвалж: CNN