Монгол Улсын хамгийн том баг болох Дархан сумын 15 дугаар багийн "Багийн хөгжлийн төв"-ийн барилга өнөөдөр /2019.07.17/ ашиглалтад орлоо.
Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн байрлаж ажиллана. Түүнчлэн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзаж ярилцах ая тухтай орчин бүрдэж байна.
Дархан сумын 15 дугаар баг нь 2880 орчим өрхийн 8000 гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдлээ.
Цаашид иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, өгөөжтэй хүргэх, мөн 15 дугаар багт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зам засвар, гэрэлтүүлэг зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна.