Японы Киото хот дахь алдартай анимэ студид нэгэн этгээд гал тавьсны улмаас амиа алдсан хүний тоо 33 болж нэмэгджээ. Үүнээс гадна 40 орчим хүн түлэгдэж гэмтсэн, биеийн байдал нь муу байгаа аж. Тодруулбал, орон нутгийн цагаар өглөөний 10.30 цагийн орчимд 41 настай эрэгтэй “Kyoto Animation” компанийн гурван давхар байранд шатамхай шингэн цацаж, гал тавьсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээд өөрөө өндөр зэргийн түлэгдэлтэй байгаа тул байцаалт авах боломжгүй байгаа гэнэ.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар, гэмт этгээд “Үхэцгээ” хэмээн хашгираад, компанийн байр руу шингэн цацаж байсан бөгөөд гал гарах үеэр студийн байранд 70 гаруй хүн байснаас ихэнх нь зугтаж чаджээ.
1981 онд байгуулагдсан “Kyoto Animation” компани нь “KyoAni” нэрээрээ алдаршсан бөгөөд 2000-аад оныхны ихээхэн сонирхдог “Lucky Star”, “K-On!”, “Haruhi Suzumiya” зэрэг комик номуудаараа зах зээлд танигдсан юм.
Одоогоор үл таних этгээд яагаад ийм хэрэг үйлдэх болсныг хараахан тогтоогоогүй байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ