Төрийн мэргэжилтнүүд “амаа үдүүлжээ” | News.MN

Төрийн мэргэжилтнүүд “амаа үдүүлжээ”

Төрийн мэргэжилтнүүд “амаа үдүүлжээ”

Төрийн мэргэжилтнүүд “амаа үдүүлжээ”

Төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдээс мэдээ, мэдээлэл авах гэж өдөржин гүйгээд, эцэст нь ямар ч албаны хариултгүй буцах юм, сэтгүүлчид бид. Гэрээ байгуулж, хэрэгтэй цагтаа тэд дуудахгүй л бол сонирхсон асуултад хариулна гэж үгүй. Салбарыг хариуцсан мэргэжилтэн даргаас зөвшөөрөл ав гэх, харин дарга нь Олон нийттэй харилцахаас цаг ав гэнэ. Олон нийт нь амарчихсан, эсвэл ажлын байран дээрээ байхгүй, залгавал утсаа авахгүй.

Уг нь хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж бид иргэдэд үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас нь тэнцвэртэй хүргэх эрхтэй, харин иргэдэд үйлчилж байгаа төрийн үйлчилгээнийхэн мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч энэ бодит байдал дээр хэрэгжихэд учир дутагдалтай байна.

Монгол улсын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн Гуравдугаар бүлгийн 11-р зүйлд 1-д зааснаар

11.1. Иргэн, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй: Үүнд:

11.1.1. Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл

11.1.2. Тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл

11.1.3. Тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл зэрэг орно.

Гэвч төрийн байгууллагууд мэдээллээр хангах энэхүү үүргээ биелүүлэхгүй байна. Тухайлбал: В вирусийн эсрэг дархлаажуулалтын вакцинд иргэдийн хамрагдалт хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл авахаар “Халдвар судлалын үндэсний төв”-ийн Дархлаажуулалтын албыг зорилоо. Нэг давхарт вакцины сувилагчид учраа хэлэхэд “Манай эмчээс асуу” гэсэн хариулт өгөв. Эмч нь ажлын байран дээрээ байхгүй, хэсэг хүлээв. Гаднаас орж ирэхийг нь андаж байгаад өрөөнд нь орж яваад орлоо. “Би одоо боломжгүй байна, яаралтай гарах хэрэгтэй байна, чи олон нийттэй харилцах ажилтантай уулз” гэлээ. Түүний хэлснээр дөрвөн давхарт гарахад Дархлаажуулалт хариуцсан эмчийг зааж өгөв. Өрөөнд ороход Их эмч О.Ууганцэцэг “Дарга одоогоор байхгүй байна. Ирэхээр нь та мэдээлэл аваарай. Даргын зөвшөөрөлгүй бол мэдээлэл өгөхгүй, вакцинд хамрагдалтын хувийг буруу, зөрүү хэлж болохгүй “ гэх юм. Даргыг хүлээвэл хэр удахыг мэдэхгүй.

Эндээс гараад Чингэлтэй дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийг зорилоо. Учир нь долдугаар сарын нэгнээс В-ийн эсрэг вакциныг есөн дүүргийн Эрүүл мэндийн төвөөр хийж байгаа. Энд ирэхэд үүдний хүлээн авах Хайлаастын 84-р төв дээр вакцин хийж буйг хэлэв. Ажлын цаг дуусахад 20 минут үлдсэн тул тийш яваад хэрэггүй байлаа. Энэ үед гаднаас вакцин хийлгэхээр нэгэн иргэн орж ирээд, бас л Хайлааст руу явах хариу сонсов. Үүнд бухимдсан иргэн санал хүсэлтийн дэвтрийг нь эрж эхлэхэд түүнээс учрыг нь лавлав.

-Вакцинд хамрагдахаар ирсэн юм уу, яагаад бухимдав?

-Дархлаажуулалтын вакцин хийж буй талаар ажлынхаа хүнээс сонсон юм. Гэхдээ хаана хандахаа мэдэхгүй, эхлээд өрх дээрээ очсон. Тэнд надад тодорхой хариулт хэлээгүй, буцаад утсаар холбогдъё гэсэн. Гэвч яриагүй. Дүүргийн эрүүл мэндийн төвөөр хийж байна гэдгийг олж мэдээд ажлынхаа заваар ирлээ. Үүдний хүлээн авах Хайлааст руу яв гэсэн хариу өгч байна. Сорил яаж хийлгэх вэ, энэ талаар мэдээлэл авъя гэхэд мэдэхгүй гэв. Мэдэх хүн байна уу гэвэл одоо ажил тарж байна гэнээ. Уг нь одоо 17 цаг болохоос 15 минут дутуу байгаа биз дээ. Ингэхлээр бухимдахгүй яах юм бэ, бид хаанаас мэдээлэл авах учраа ч олохгүй байна.

-Сайн дурын дархлаажуулалтад яагаад хамрагдахаар болов?

-Тийм ээ, манай аав В вирустэй удаан явж, тэр нь D болж хувирсныг мэдээгүй. Ингээд элэгний хавдар болж, саяхан өөд болсон юм. Хүн ер нь өвдсөн хойноо бус урьдчилан сэргийлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Манай Монголчууд хөөрхий хавдраар л их явж байна даа. Үүнд бидний амьдарч байгаа орчин нөхцөл, агаарын бохирдол, амьдралын хэв маяг их л нөлөөлдөг байх.

-Одоо тэгээд вакцинаа яаж хийлгэх вэ, Хайлааст руу явах юм байна?

-Харин тийм ээ. Тэнд нь тэгээд хоёр цагаас хойш хийдэггүй гэж байна. Ажилтай хүмүүс тэгэхээр яаж хамрагдах болж байна?, хол газар шүү дээ. Ямар ч мэдээлэл, зохион байгуулалт, хүмүүсээ бүрэн хамруулах сэтгэл алга. Шат шатандаа үүнийг анхаармаар байна. Юу ч гэсэн санал гомдлоо бичээд үлдээнэ, уншдаг байлгүй дээ.

Энэ бол төрийн байгууллагуудын нийтлэг жишээ. “Нийслэлийн Эрүүл мэндийн газар”, “Өргөө амаржих газар” гээд ялангуяа эмнэлгийн байгууллагуудтай холбоотой хүнд суртал их. Сэтгүүлчдээс “харшилтай” мэт аашилна, сэтгүүлчид мэдээлэл авах гэж тэднийг царайчилна. Харин энэ дунд нь иргэд мэдээлэлгүйн улмаас тодорхой үйлчилгээ авч чадахгүй хохироод үлдэх нь бий. Ажлаа мэддэггүй, айдастай мэргэжилтэн, мэргэжилтнээ дарамталдаг дарга нарын хэн нь иргэдийг мэдээллээр хангах вэ?

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-19 122.201.21.249

l

Avatar

Сэтгүүлчдэд 2019-07-19 202.9.42.162

Мэдээлэл өгч чадахгүй мэргэжтлтэн гэж байхгүй л дээ. Намаас тавигдсан дарамтлагч хурган дарга нар хэцүү шүү дээ. Зөвшөөрөлгүй мэдээлэл өглөө гэж бөөн юм болно. Тийм болохоор сэтгүүлчид минь мэдсээр байж мэдэн будилаад яахав. Жинхэнэ ажлынхаа давуу талыш ашиглаж мэдээллээ авч бай.

Avatar

Hulgauchgui MONGOL TOR 2019-07-19 162.243.132.155

У.Хүрэлсүх нь боловсролгүй, аймхай, хувиа хичээгч зантай, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь" хишгээ зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), мэргэжлийн хулгайч -хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачих хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.

Avatar

Зочин 2019-07-19 103.212.116.42

Хайртай Монгол орон минь Хайран Монгол нутаг газар шороо эх орон ард түмэн минь

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.51

Сэтгүүлч нэг талыг барьж өөрт ашиггүй хуулийн заалтуудыг зориуд орхигдуулж байна. Нууцын тухай хууль тогтоомж судлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-07-19 80.110.104.139

Аль ч байгуулгаар орсон хариуцаллаггүй салан задгаа бгаа нь харагддаг!!! Би энэ байгуулгийг төлөөлөөд энд сууж байгаа шүү дээ гэсэн ойлголт байхгүй мэдкүү чадкуу өөр тийшээ яв өөр хүнд хагд гэж өөрөөсөө зайлуулсан хүмүүс л байдаг

Avatar

Zochin 2019-07-19 202.126.88.216

Turiin baiguullaguud heterhii hund surtaltai bn, ednii toog tsuuluh heregtei, hereggui yumnuud ih baina

Avatar

Irgen 2019-07-19 202.126.88.212

Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар Хепатит В вирусын эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор нийт 27,738 хүн хамрагдсан байна. Ийм мэдээлэл fb-д байна.

Avatar

Irgen 2019-07-19 202.126.88.212

Вакцин ба дархлаажуулалт fb-с мэдээлэл аваарай

Avatar

Зочин 2019-07-19 159.253.145.183

Хүний өгсөн мэдээллийг олон нийтэд зөв хүргэхийн оронд хүний үгнээс өө хайж буруу мэдээлэл болгож, худал улс төржүүлдэг сэтгүүлчдэд хэн мэдээлэл өгөх юм бэ? өөрсөддөө дүгнэлт хийгээчээ.

Avatar

Irgen 2019-07-19 202.126.88.212

Ene setguuliin medeeleldch hund hetegtei ym alga hov l hutgaj hondoh ymaa hunduud hund heregteigee bas bichih heregteishd

Avatar

zochin 2019-07-19 203.91.115.249

Сэтгүүлчид хаалтын гэрээнд ханараад байхаар эцэст нь нохой ч тоож шиншихгүй болж байгаам даа

Avatar

Зочин 2019-07-19 182.160.37.33

АН-ы үед аймшигтай байсан. Амаа үдүүлээд. Юм л бол шоронд хийнэ хална а**а тална гэдэг байлаа

Avatar

Зочин 2019-07-19 66.181.185.40

12-16 онд төрийн бга битгийхэл иргэн аан- г дарамтлаад үйл там үзсэн . дахин ан-г төр рүү бүү ойртуул.

Avatar

Зочин 2019-07-19 202.126.89.206

Мэдээлэл авах эрхтэй гэж байхаас өгөх үүрэгтэй гэж байхгуй. Үүрэг нь байхгуй юм чинь хариуцлага байхгуй. Хариуцлага байхгуй бол эрх ч байхгуй.

Avatar

иргэн 2019-07-19 202.9.42.109

Яам төрийн албаны хүмүүсийн мэдлэг чадвар, ажилдаа эзэн болох, хийсэн ажил нь итгэл үнэмшилтэй, хууль дүрмийн болон шинжлэх ухаанч байгаа нөхцөлд тухайн хүн хаана ч хэнд ч ажлаа хэлж танилцуулж байдаг юм. Харин ажилдаа эзэн болоогүй, мэдлэг чадваргүй, хууль бус байгаа нөхцөлд бие биерүүгээ чихээд байдаг учир нь энэ. Аймаар нь ийм бэртэгчингүүдээс болоод хүний ажил болон эрүүл мэнд хохироод байдаг. Үүнийг л зохицуул гээд дарга болгодог зарим ньцүнх баригч нар.

Avatar

Зочин 2019-07-19 66.181.177.196

ТӨСӨВИЙГ НЬ ХУСЧИХААД ГҮЛДЭГНЭЦГЭЭЖ БАЙГААН

Avatar

Зочин 2019-07-19 202.126.89.14

Энэ Засгийн газрын байж байгаа царай нь энэ.Дээд шатагдаа бүүр их хүнд суртал авилгын сүлжээнд торлогджээ.Улсын их хурал анхаарлаа хагдуулах цаг болжээ.

Avatar

Зочин 2019-07-19 139.28.216.4

Эмнэлэг бүрт мэдээллийн самбар байх ёстой. Мэдээллийн самбар дээр хэрхэн вакцинд хамрагдах тухай бичээд лболох бус уу ? Төрийн ажил албыг амжуулах үүрэгтэй эмч багш цагдаа шүүгч мэргэжилтэн дарга сэтгүүлчнд бүгд хүнд сурталтай. Тэд цалингаа бүрэн авах, ажлынхаа цагаа цалгардуулах, албан тушаалаа өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэхдээ л сэтгэл ханамжтай байдаг. Түүнээс үүргээ гүйцэтгэх нь тэдэнд чухал бус. Энэ бол төрийн албанд дурлагсадын ерөнхий хандлага дүр төрх. Хэнч үүнтэй маргахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж