
Энэ жил 28 настай Донован одоогийн байдлаар “Лос Анжелес Галакси” клубээс 2,1 сая ам.долларын цалин авдаг бөгөөд дэлхийн аварга эхлэхийн өмнөх ханш нь 8-10 сая ам.доллар байсан юм. Харин ДАШТ-ээс хойш түүний ханш нь өссөн байна. Хэрвээ “Манчестер Сити” клуб түүнийг авахаар болбол 15 сая ам.долларыг “Галакси”-д төлөөд дээрээс нь Донованд долоон саяыг санал болгох бололтой. Түүний хувьд өмнө нь Английн Премьер лигийн “Эвэртон” клубт зээлээр тоглодог байсан бөгөөд шинэ гэрээ хийгдвэл дахин Премьер лигийг зорих юм.
Score Studio