Монголын анхны алтан медальтай ваксчин | News.MN

Монголын анхны алтан медальтай ваксчин

ШИНЭ НЭР

Монголын анхны алтан медальтай ваксчин

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочныг танилцуулъя. Түүнийг Энхбаярын Урангоо гэдэг. Тэрбээр “Оддын” гэх тодотголтой “Одонгоо” салоны гоо засалчаар ажилладаг бөгөөд энэ салбартаа 10 жил ажиллаж буй чадварлаг гоо сайханч бүсгүй юм.

Тэрбээр саяхан БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулсан “Beauty master-2019 олон улсын гоо сайхны тэмцээний ваксны төрөлд Монголоос анх удаа оролцож, алтан медаль хүртээд иржээ. “Мэргэжил бүхэн сайхан” гэдгийг үлгэр жишээ болсон энэ бүсгүй “Хүн мэргэжилдээ дурлаж, авьяасаа хөгжүүлж чадвал ямар ч мэргэжил сайхан. Аливаа ажлыг ийм тийм гэж гололгүйгээр чин сэтгэл, зүтгэл гаргаж чадвал амжилт илүү ойр байдаг” гэдгийг хэлж байв. Ингээд түүнтэй танилцъя.


ЭНХБАЯР УРАНГОО 1987.05.29

Төгссөн сургууль:

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн үсчин гоо заслын анги. /2007-2008 он /

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн мастер технологич /2010-2012 он /
Мэргэжил:

Гоо заслын технологич

Одоо эрхэлж буй ажил:

Одонгоо” салоны гоо засалч

Сошиал хуудас: 

Ур Ан /фэйсбүүк /

АНХНЫ АМЖИЛТ

-Би сүүлд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулсан “Beаuty master” олон улсын гоо сайхны тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртлээ. Монголоос өмнө нь үсчин, нүүр будалтын чиглэлээр оролцож, олон хүн шагнал авч байсан. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд Монголоос анх удаа биеийн ваксны төрлөөр оролцож, амжилт гаргасан гэдгээрээ онцлог байлаа. Энэ жилийн тэмцээнд Ази тивийн 16 орны 4000 орчим оролцогч оролцож, ур чадвараараа өрсөлдлөө. Миний хамгийн анхны олон улсын тэмцээн байсан учраас энэ тэмцээнээрээ нүдээ нээж, олон зүйлийг суралцаж, туршлага хуримтлууллаа.

Тэмцээний зохион байгуулалт маш эмх цэгцтэй, үйл ажиллагаагаа яг цагтаа эхлүүлж, дуусган зохион байгуулж байгаа нь их таалагдсан. Миний оролцсон биеийн ваксны төрөлд 30 минут л өрсөлдөх ёстой бол цагаа яг баримтална.

БИЕИЙН ВАКСНЫ ТӨРӨЛД ХЭРХЭН ӨРСӨЛДӨЖ, ЯМАР ШАЛГУУРААР ШАЛГАРУУЛДАГ ТАЛААР ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ. БАС МОДЕЛИО СОНГОХ НЬ ИХ ЧУХАЛ БАЙХ?

-Гоо сайхны салбарт нүүр будалт, үсчид хэрхэн өрсөлддөг талаар хүмүүс сайн мэднэ. Гэтэл биеийн ваксны төрлөөр гоо сайханчид хэрхэн өрсөлдөж, ур чадвараа сорьдгийг хараахан сайн мэдэхгүй байгаа байх. Уг олон улсын тэмцээнд оролцохдоо өөрийн моделио БНСУ-д очиж, хайж олсон. Мэдээж миний модель биедээ их үстэй байх ёстой. Тэгээд тэнд амьдардаг монголчуудаасаа моделио сонгох гэсэн боловч олдоогүй. Тиймээс Солонгос оюутныг хөлсөлж, тэмцээндээ оролцсон. Моделио сонгох нь маш чухал. Хэрвээ харшилтай арьстай хүн авч ороод бүтэлгүйтвэл тэр гоо сайханч тэр тэмцээнийг ойлгоогүй байна гэсэн үг.

Надад аз болж, их үстэй, бор арьстай маш гоё модель таарсан. Олон улсын тэмцээний үеэр моделийнхоо хөл, гарын үсийг авсан. Жишээлбэл, вакс хийхдээ ариутгал цэвэрлэгээ, модель бэлдсэн байдал, вакс хийхээсээ өмнө моделийнхоо үсийг шүүгчдэд шалгуулна. Хүний биед вакс хийхдээ үсийг нь зөв татаж авах уу, арьс татаж авсан уу, биед нь үс үлдээж байна уу гэдгээ шалгуулах юм. Дараагаар нь хүний арьсыг хэрхэн тайвшруулж байгааг нь харж шүүдэг. Яг миний оролцсон төрөлд 460 оролцогч оролцож, ур чадвараа сорьсон. Тэмцээний үеэр маш олон шүүгч оноо өгч, ажиглалтын байдалтай ажиллаж байсан. Оролцогч бүрт дугаартай учраас дугаараар нь оноо өгч, кодлоод явсан.

БУСАД ОРНЫ ОРОЛЦОГЧДЫН УР ЧАДВАР ЯМАР БАЙВ?

-Би их хурдан хөдөлгөөнтэй хүн л дээ. Ямар ч юмыг их хурдан хийнэ. Энэ зан маань намайг алтан медаль авахад нөлөөлсөн байх. Мэдээж сүүлийн таван жил энэ чиглэлээр ажиллаж байгаа технологио сайн мэдэж байгаа. Тэмцээний эхний өдөр тэр олон оролцогчдыг хараад шантарч, дотроо “Энэ олон хүмүүс дундаас түрүүлнэ гэдэг худлаа юм байна” гэж бодсон. Яг тэмцээн эхлээд дэргэдэх Солонгос, Хятад улсын оролцогчдыг харахад дөнгөж эхэлж байсан. Гэтэл би дундаа орж байсан. Тэгээд л шантрахгүйгээр хичээгээд үзье гэж бодсон. Би тэмцээнийхээ минутаас түрүүлж дуусаад, сельфи хүртэл дарж байсан нь шүүгчдийн анхаарлыг ихээр татсан гэж бодсон.

АНХ ГОО САЙХНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ, ЭНЭ МЭРГЭЖИЛД ДУРЛАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Охид багаасаа л загвар өмсөгч юм уу дуучин болох мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Миний хувьд яг мэргэжил сонгох өсвөр насандаа маш зөв найзтай байж таарсан. Манай найзын ээж нь Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид англи хэлний багшаар ажилладаг байсан. Тэгээд найз маань надад “Ээжийн маань ажилладаг сургуульд үсчний анги байдаг. Чи сонирхооч” гэж хэлсэн. Тэгээд л би “Нээрээ тэгье л дээ. Үсчин болбол гоё” гээд л сонирхоод суралцаж байлаа. Сүүлдээ эмэгтэй хүнд гоо сайханч мэргэжил нь илүү тохиромжтой юм байна гээд гоо сайхны чиглэлээр нэг хэсэг ажилласан.

Тэр үедээ илүү батгатай арьсан дээр ажиллаж батгатай арьстай хүмүүс ямар их стресстэй, зовж шаналдаг билээ. Тиймээс батгатай арьсыг сайн эмчилдэг хүн болъё гэж бодсон. Дараагаар нь нүүр будалтыг нэг хэсэг сонирхож, Монголдоо зохион байгуулсан хэд хэдэн уралдаанд оролцож, өөрийгөө сорьсон.

Тэгтэл 2013 оноос эхлэн Монголд гоо сайхны үйлчилгээний ваксны төрөл нэвтэрч эхэлсэн. Тухайн үед ганц нэгхэн гоо сайхны салон биеийн вакс үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Тиймээс би өөрөө энэ төрлөөр бие даан суралцаж, эхэлсэн. Миний хувьд энэ чиглэлээрээ ажилласаар байгаад учрыг нь олсон. Вакс хийхэд хүний арьсыг ингэж татвал удаан ургах юм байна, ийм арьсыг ингэж татах юм байна,  хүний биеийн үс хэрхэн ургадаг талаар судалж, эхэлсэн дээ.

УРАНГОО СОШИАЛД ИДЭВХТЭЙ НЭГЭН. ӨӨРИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ФЭЙСБҮҮК ГРУППТЭЙ ГЭСЭН ҮҮ?

-Миний ажлын салшгүй нэг хэсэг бол “Уран’s vaxing” фэйсбүүк групп. Энэ группт миний үйлчлүүлэгчид төвлөрч байдаг. Одоогоор есөн мянган гишүүнтэй. Би үйлчлүүлэгчдийнхээ дунд сар бүрийн эхэнд болон сүүлд өдөрлөг зохион байгуулдаг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр тэр өдрүүдэд салоныхоо үнээс 50 хувь хямдруулан үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлүүлэгчид маань өглөөнөөс орой хүртэл цагаа авна. Цаг авахдаа нэг хүн 10-хан минутын цаг авдаг. Тэгэхээр өдөрт ойролцоогоор 50-60 хүн үйлчлүүлнэ гэсэн үг. Хүмүүс вакс үйлчилгээнд сарын давтамжтай орох ёстой байдаг. Тэгэхээр биеийн илүүдэл үсээ авхуулахыг хүссэн хүмүүст сард хоёр удаа сэрүүлэг тавьж оруулдаг гэсэн үг.  Энэ өдөрлөг нь маш үр дүнтэй байгаа. Энэ бол миний үйлчлүүлэгчдэдээ үзүүлж буй буян юм. Манай группийн гишүүд цагаа аваад сурчихсан, бие биетэйгээ сайхан харилцаа үүсгэсэн, намайг дэмжиж урмын үг хайрладаг юм.

МОНГОЛЫН ҮСЧИН, ГОО САЙХНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН ХӨГЖИЛ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ?

-Манай салбарт сүүлийн жилүүдэд авууштай тал ихээр ажиглагддаг болсон байна. Намайг анх гоо сайханч болж байхад би л гэхэд үсчин, маникюр, бариа гээд бүгдийг хийдэг байлаа. Тэгсэн мөртлөө энэ бүх ажлынхаа тал хувийг л гүйцэтгэдэг байсан. Намайг хүн харахад их мундаг хүн. Гэхдээ би тухайн үедээ хэзээ ч 100 хувийн гүйцэтгэлтэй ажлаа хийж чаддаггүй байсан.

Гэтэл өнөөдөр мэргэжлийн гоо сайхны салоны гоо сайханчид нэг үйлчилгээгээрээ дагнан ажилладаг болжээ. Жишээлбэл, биеийн вакс хийдэг хүн ваксаа, маникюрчин зөвхөн маникюраа, шивээс хийдэг хүн шивээсээрээ дагнан, илүү мэргэшиж ажилладаг болсон байна. Энэ бол маш том давуу тал юм.

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ҮСЧИН, ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ТОО ЭРЧ  НЭМЭГДСЭН НЬ АНЗААРАГДДАГ. ҮҮНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН АСУУДАЛ  Ч ХӨНДӨГДӨХ БОЛСОН?

-Намайг ваксчингаар туршлагатай, сайн ажиллаад ирэхээр хөндлөнгөөс миний ажлыг нэгэн хараад “ Гоо сайхны вакс хийх чинь их амархан юм байна. Би ваксчин болъё” гээд л нэг сургалтад суугаад л ажилладаг. Гэтэл салбарт нь ороод ажиллахаар тийм биш байдаг. Миний хувьд анх 2007 онд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид нэг жилийн үсчин гоо сайхны ангид сонирхон суралцсан. Дараагаар нь сургуульдаа 2010 онд 2.5 жилээр мастер технологийн ангид дахин сурсан. Хичээлийнхээ хажуугаар нэг сарын сургалтад хамрагдаж, өөрийнхөө мэдлэгийг алхам алхмаар дээшлүүлсэн.

Мэдлэгээ ингэж услахгүй бол өнөөдөр зүгээр нэг 45 хоногийн дамжаа төгсөөд сайн сурсан байгаа юу. Тиймээс зарим хүмүүс үсчин, гоо сайхны энэ салбарт хэт өнгөц хандах гээд байдаг тал бий. Гэхдээ манай салбарын нэг давуу тал бол энэ салбарт үнэхээр гартаа авьяастай хүн байж болдог. Хэдийгээр тэр хүн 45 хоногийн сургалтад суусан ч гэсэн төрөлхийн авьяастай хүн байхыг үгүйсгэхгүй.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цаг гардаг бил үү гэдэг шиг. /инээв/ Надад бараг чөлөөт цаг гардаггүй ээ. Манай ажил тогтмол цагт эхэлж, тардаггүй. Ер нь үйлчлүүлэгч ихтэй байвал орой хүртэл цаг наргүй ажиллана. Заримдаа ачаалал багатай өдөр цаг зав гардаг л даа. Хэрвээ чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг. Гэр бүлээрээ аялах дуртай. Харин багахан хэмжээний чөлөөт цагийг найзууддаа зориулдаг. Би олон сайхан найз нөхөдтэй. Тэд маань намайг үргэлж цэнэглэж өгдөг юм.

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?

-Би хань болон охин, ээжтэйгээ хамт амьдардаг. Одоо охин маань 10 настай. Гэр бүлийнхэн маань үргэлж намайг дэмждэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Миний амьдралын ойрын таван жилийн төлөвлөгөөнд гоо сайхны вакс үйлчилгээний чиглэлээрээ улам туршлагатай болж, өөрийгөө тэмцээн уралдаанд сорьж үзэх хүсэлтэй байсан. Гэтэл энэ төлөвлөгөөний маань нэг зорилго сая биелж, Монгол Улсаас анх удаа вакс үйлчилгээний төрлөөр алтан медаль хүртлээ.

Мөн гадаадын хөгжингүй орнуудад гоо сайхны чиглэлээр суралцаж, судалгаа хийснээр Монголдоо вакс үйлчилгээний шинэ төрлийг нэвтрүүлэх бодолтой байгаа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Миний амьдралын хэтийн зорилго, мөрөөдөл гэж бий. Мэдээж өөрийн нэрийн гоо сайхны вакс үйлчилгээний цогц салон байгуулахыг хүсч, мөрөөддөг. Одооноос салоноо хэрхэн байгуулах талаар нүдэндээ төсөөлөөд эхэлчихсэн./инээв / Энэ мөрөөдлөө биелүүлсний дараагаар яривал дээр биз.
Бас гоо сайхны ваксны үйлчилгээний чиглэлээрээ маш том мөрөөдөл мөрөөдөж, төлөвлөсөн байгаа. Тэр мөрөөдөл маань хэзээ биеллээ олохыг сайн хэлж мэдэхгүй байна.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Би өөрийнхөө тууштай занг үнэлж, өөр өөртөө урам өгдөг. Заримдаа өөрийгөө бас “Овоо доо” гэж урам өгнө. Би өнөөдөр үсчин хийж байснаа шантраад нягтлан бодогч, хүний нөөц, худалдагчаар ажиллана гэсэнгүй. Би орлоготой ч бай, орлогогүй ч бай анх 2007 онд үсчин гоо сайхны салбарт хөл тавьсан тэр чигээрээ өнөөдрийг хүртэл салбартаа тууштай ажиллаж байна. Тэгэхээр аливаа ажил мэргэжлээс шантралгүйгээр тууштай хөдөлмөрлөж чадвал амжилт илүү ойр байх болно гэж хэлмээр байна.

Би хэдийгээр залуустаа зөвлөгөө өгөх хэмжээний хүн биш ч гэсэн залуус маань өөрийнхөө сонгосон мэргэжилдээ сонирхолтой байж, тууштай хөдөлмөрлөөрэй. Тэгвэл хэзээ нэгэн цагт үр дүнг нь заавал хүртэх болно.

 

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.25

Ямар хөөрхөн бэ

Avatar

Хэнч биш 2019-07-19 66.181.161.111

Сайн байна

Avatar

Зочин 2019-07-19 59.153.115.144

Ulam iluu amjiltiig husey huurhun uu

Avatar

Мулзлуулагч нь 2019-07-19 66.181.161.48

Мундаг дайчин, зүтгэлтэй эмэгтэй шүү. Улам өндөр амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-07-19 202.126.89.87

nohoin b**s muuriin shees

Avatar

p 2019-07-19 202.126.88.214

chi z**l haltaisn har pzda mn

Avatar

Зочин 2019-07-19 202.9.44.171

Мундаг ухаалаг бүсгүйдээ цаашдын ажилд нь амжилт хүсье

Avatar

kkk 2019-07-19 202.9.42.211

uschingeer togschood nyagtlan hunii noots hudaldagch gene uu. uschin geer togsood nyagtlan hunii nuuts hiij chaddaggui yum aa harin nyagtlan hunii nuutsoor togschood uschin hudaldagch bolj boldog yum. amjilt

Avatar

asf 2019-07-19 202.21.124.21

Budaggui bhdaa huurhun huuhen baina. budagtai bol neg hyamdhan yashka shig bna

Avatar

Зочин 2019-07-19 64.119.21.109

Peee sain saihan ymnii hajugaar zgr ungurch chaddaggvi neg tm baliar umhii shvls, bvdvvleg zan, jijken tarhinihaa hemjeeg taniulj ywdag tani metiin hvmvvsiig burhan urshuug! Bolowsroltoi, biye zuw awch ywdag hvnii amnaas iim dvgnelt garahgvin l lawtai 👌🏻

Avatar

Зочин 2019-07-19 202.9.44.171

Чи битгий х**

Avatar

з 2019-07-19 66.181.185.19

Маш зөв сэтгэлгээтэй бүсгүй байна. Хүн урдах ажлаа л хичээгээд хийгээд байвал амжилтад хүрнэ. Улам их амжилт хүсье, бүү зогсоорой

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.53

Mundag shv dvv min udahgvi salonoo neej olon vilchlvvlegchdiinhee talarhlin vgeer bylhsh boltugai

Avatar

Зочин 2019-07-19 66.181.164.171

Мундаг бүсгүй байна. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, зорилготой, хөдөлмөрч хүний зорилго заавал биелнэ. Амжилт хүсье. Өөрийн салондоо үйлчлүүлэгчдээ хүлээж авах цаг ойрхон байх болтугай гэж ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж