"Ажил давхардуулж авсан компанийн зөвшөөрлийг цуцална" | News.MN

"Ажил давхардуулж авсан компанийн зөвшөөрлийг цуцална"

"Ажил давхардуулж авсан компанийн зөвшөөрлийг цуцална"

Монгол Улсад, тэр дундаа нийслэлд тулгамдсан, иргэдийг хамгийн их бухимдуулдаг зүйлсийг жагсаавал нэн түрүүнд агаарын бохирдол, авто замын түгжрэл орох нь дамжиггүй. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал ч эцэг эхчүүдийн толгойны өвчин болжээ. Хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах гэсэн эцэг, эхчүүд жил жилийн намарт төр, хувийн хэвшлийн цэцэрлэгийн үүд сахиж, сугалаа шодож, зүдэрдэг нь нууц биш. Цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс нийгэмд үүссэн бас нэг гажуудал нь энэ.

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 46 мянга 300 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Шинэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26 мянга 500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болох юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр /2019.07.18/ зарим цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

53 дугаар цэцэрлэг

Тухайлбал, Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл болох 150 ортой 53 дугаар цэцэрлэг наймдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орно. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн дотор талын цагаан замаск бүрэн татагдсан, сантехникийн дулааны холболтууд хийгдэж, ариун цэврийн өрөөний плита наагдаж, ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Гэрээний дүн нь 950 сая 900 мянган төгрөг бөгөөд анх 100 хүүхдийн ортой цэцэрлэг барих байсан ч өргөтгөн 150 хүүхдийн ортой цэцэрлэг барьсан учир үнийн зөрүү болох 140 сая төгрөгийн санхүүжилтийн нэмэлт төсөв батлуулах шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд яамны удирдлагуудад уламжилж байлаа.

Дээрх сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, ширээ, сандал, шүүгээ зэрэгт улсаас долоон тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

28 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙГ НАЙМДУГААР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ӨГНӨ 

Дараа нь Хан-Уул дүүрэгт байрлах 240 ортой 28 дугаар цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцлаа. Тус цэцэрлэг нь 1936 онд ашиглалтад орж, 1994 оноос бидний хэлж заншсанаар “24 цагийн цэцэрлэг”-ээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Шинэ цэцэрлэг барих ажлыг “Морин сувд” ХХК өнгөрсөн оноос хийжээ. Анх зураг төсөвт найман бүлгийн 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих байсан ч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зураг төслийг өөрчлөн арван бүлэг болгох санал тавьсан тул барилгын компани 749 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө гарган цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Улмаар ирэх наймдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад өгөхөд бэлэн гэдгийг компанийн хүмүүс онцолж байсан юм. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн дотор засал 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, зам талбайн ажил эхэлжээ.

Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛ ДАВХАРДУУЛЖ АВСАН  22 КОМПАНИ БИЙ

Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд шинээр хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Улсын хэмжээнд 57 сургууль, 137 цэцэрлэг ашиглалтад орох бол нийслэлийн хэмжээнд 22 сургууль,64 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн тоог багасгах зорилт тусгагдсан. Үүний хүрээнд БСШУСЯ-ы ажилчид нийслэл болон орон нутагт хуваагдан сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. 2018 оноос Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан учраас боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. Өмнөх жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг хамгийн багадаа таван жилийн хугацаанд бага багаар хувааж тавьдаг байсан. Тэгвэл энэ жилийн тухайд санхүүжилтийн хувьд ямар нэгэн саад хүндрэл бэрхшээл гаргахгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Мэдээж томоохон бүтээн байгуулалт хийхэд тендер зарлах, барилгын компани шалгаруулах, газар олгох, чөлөөлөхөөс эхлээд тушаа мундахгүй. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэж өгөхгүй мөртлөө ажил давхардуулж авсан  хэд хэдэн компани бий гэж сонслоо.

Тийм ээ. Улсын хэмжээнд ажил давхардуулж авсан 22 компани бий. Бид Сангийн яамтай хамтарч эдгээр компаниудыг хар жагсаалтад оруулах, боловсролын салбарын тендерт оролцох эрхийг нь хасч тусгай зөвшөөрлийг нь цуцлах зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Учир нь нэг компани олон төсөл авах эсхүл зарим компани ганц цэцэрлэгийн ажил авчхаад өмнөх ажлаа барахгүй байна. Өчигдөр /2019.07.17/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн үйл явцтай танилцах гээд очиход ердөө дөрөвхөн хүн ажиллаж байсан. Үүнээс гадна тус цэцэрлэгт ажил авсан компани ажлаа дуусгаагүй байж Ховд аймагт давхар ажил авсан байгаа юм. Хэрэв тухайн компани чадалтай л бол  хаана, хэдэн ч барилгын ажил авч болно. Гэтэл ажлаа сайн  хийж чадахгүй байгаа нь л  асуудал үүсгэж байна.

Засгийн газар зорилтоо тодорхойлоод мөнгө, санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн. Компаниудын сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг нь хоёрхон хоногийн дотор шийдэж байгаа. Тэгэхээр барилга дээр ажиллаж байгаа ажилчдын цалин олгогдохгүй байх барилгын материал дутуу гэсэн асуудал яригдах ёсгүй. Ер нь маш бага үнээр тендерт ялаад барилгын ажлаа явуулж байх хугацаанд дунд нь нэмэлт санхүүжилт нэхдэг асуудал цөөнгүй гарч  байна.

Энэ нь зөвхөн сургууль цэцэрлэгийн тендерийг авсан барилгын компанийн ёс зүйтэй холбоотой асуудал. Барилгын компаниуд хувийн орон сууц биш хүүхдүүдийн сургууль барьж байгаа шүү гэх аав, ээж, ах эгчийн сэтгэлээр хандаад хугацаанд нь сургууль цэцэрлэгийн барилгыг хүлээлгээд өгч сурах хэрэгтэй.  Сургууль цэцэрлэгийн барилга хугацаандаа амжихгүйгээс үүдэн багш нарын цалин хөлсний асуудал, ажлын ачаалал, нэг ангид сурах хүүхдийн тоо, гурван ээлжийн сургууль зэрэг олон асуудал үүсдэг. 

53 дугаар цэцэрлэг

-Энэ сарын 22-ноос цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл эхэлж байгаа. Таны дээр дурдсан цэцэрлэгүүд баригдсанаар асуудлыг бүрэн шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй юм шиг ээ? 

Дээр дурдсанчлан 2019-2020 онд ашиглалтад оруулах 179 цэцэрлэгийн барилгаас энэ оны хувьд 137 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс зөвхөн нийслэлд л гэхэд энэ онд 67 цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг зорьж байна. 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 889, хувийн өмчийн 546 нийт 1435 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Төр болон хувийн хэвшлийн нийлбэрээр цэцэрлэгийн тоо жил бүр нэмэгдэж байгаа ч өсөн нэмэгдэж буй эрэлтээ гүйцэхгүй байна.

Тиймээс Засгийн газар болон салбар яамнаас түрээсийн цэцэрлэг болон байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээр болсон. Байгууллагын цэцэрлэгийн асуудлаар аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагынхантай уулзаж байна. Хамгийн гол нь байгууллагын цэцэрлэгийн хувьсах зардлыг 2020 оны төсөвт суулгах учраас 2020 оны нэгдүгээр сарын эхлэн хэрэгжинэ.

Байгууллагын цэцэрлэг улсаас хүүхдүүдийнхээ хувьсах зардлыг даалгаад багшлах хүний нөөцөөрөө хангагдах юм. Түрээсийн цэцэрлэгийн тухайд нийслэлийн зургаан дүүргийн 25 төрийн бус өмчийн цэцэрлэг 2363 хүүхдийн хүчин чадал бүхий 16.394 м2 талбайг түрээслэх санал ирүүлсэн. Эдгээр барилгыг түрээслэн ажиллуулахад шаардлагатай төсвийг улсын төсөвт тусгасан байгаа. Метр квадратыг нь 10 мянган төгрөгөөр түрээсэлнэ. Гэхдээ тухайн барилгууд стандартын дагуу хүүхдэд аюулгүй орчинтой байх ёстой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-19 202.21.108.210

Манай барилгынхан ер нь хөгийн зуслангийн байшингаа бариулж байсан чин хэд хоног ажил явдал гарлаа гээд бөөнөөрөө явсн тэгсэн чин өөр газар бас нэг ажил олоод хийж байдаг байгаа. Бас нэг танил маань дотор засалчдыыг ажлуулсан бас л тэгж алга болоод даьхар ажил хийгээд нээрээ их гуналтай хүмүүс. Амьхандаа нөгөө ажлаа алдчихгүйн тулд баталгаажуулж завааруулж хаячаад дараа нь дуусгахаар буцаад ирж байгаа юмдаа

Avatar

Зочин 2019-07-19 122.201.21.164

Төсөв зохиогоод магадлалаар оруулчихсан барих төсөв нь тодорхой байхад төсөвт суусан үнээр нь чанартай чадамжтай компанид нь өгөөд бариулахгүй барилгын мэдлэггүй захирлуудттай яаж барих тооцоогоо гаргаж чадахгүй бага үнийн санал өгсөн компанид өгч байгаа юм чинь яаж төсөв нь хүрч барьж чадхавдээ тэгээд төсөвийнх 20-30 хувь нь зөвхөн авахад зарцуулагдаж байхад гүйцэтгэл чанарын баталгаанд 5 хувь 10 хувийг үндсэн төсөвөөс хасаж бага санал өгнө мөн тендэр 5-10 хувь авч өгсөн хүндээ өгнө

Avatar

Зочин 2019-07-19 49.0.141.65

Үндэслэлээ буруу гаргаж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэж ярих хэрэгтэй. Илүү дутуу юм ярих хэрэгггүй.

Avatar

барилгын төсөвчин 2019-07-19 202.9.43.207

ямарч барилга зураг болоод төсөвтэй байдаг ёстой тэхээр тендэрт үнийн асуудал яригдах ёсгүй хийсэн ажлын туршлага ямар хугацаанд брихи гүйцэтгэлийн чанар аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ита ын бүртгэл ёургалт зэргийг харгалзаад барих компанийг шалгаруулаад явлдаа бага үнийг сонгон гэдэг бол үнэхээр усан тэнгэүүдийн сонгодог зарчим барилаг гэдэг өөрийн үнэтэй байдаг юм
тэгээд чмайнх тендэр зарлаад байх нөхцөлтэй орон биш

Avatar

kub 2019-07-19 202.126.89.176

davkharduulj avch baigaag shalgaruulakhdaa medeegui yum uu … davakharduulj avakh ni khuuli bus yum uu … davkharduulj ugsun khumuust khariutslaga tootsokhgui yum uu …

Avatar

Зочин 2019-07-19 103.212.117.159

Ойлгож уншаач давхардуулж авч болохгүй гэж бичээгүй л байна даа.Давхардуулж авчихаад ажлаа гүйцэтгэж чадахааргүй байгааг нотолгоо баримттай оруулсан байх юм.Юм уншаад ойлгохгүй бол шүүмжилхээсээ өмнө ойлготлоо унш

Avatar

9900000000 2019-07-19 103.212.119.109

та нар миний хайрын сэгсийсэн зургийг тавьдаг нь яажийган

Avatar

Зочин 2019-07-19 202.179.24.231

Хөөрхөн болохоор нь

Avatar

Bataa 2019-07-19 103.9.90.130

Грийн ресурс констракшн ХХК Чингэлтэй дүүргийн 23-р сургууль, 74-р цэцэрлэг, Баянгол дүүргийн Сэтгэмж ЦС, СБД-ийн Төв номын сан гээд 4 ажил аваад хийж чадахгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж