ОХУ-ын Засгийн газар муж улсуудын хоорондын төсвийн харилцааг төгөлдөржүүлэх зорилгоор холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ хэмээн Засгийн газрын Хэвлэлийн алба мэдээллээ.
Хуулийн энэхүү өөрчлөлт батлагдвал ОХУ-ын засаг захиргааны бие даасан нэгжүүд бие биедээ санхүүгийн татаас өгөх, дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм. Санхүүгийн хөндлөн шугам хэмээн нэрлэж байгаа энэ боломжийг нээснээр зарим муж нөгөөгийнхөө төсвийн алдагдлыг нөхөх боломжтой болно.
Гэхдээ энэ боломжийг хууль зөрчсөнөөс үүдсэн алдагдлыг нөхөхөд зориулах учиргүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн бие даасан удирдлагын санхүүгийн алдааг санхүүжүүлэхгүй. Ийм татаасыг ямар тохиолдолд хэрэглэж болох тодорхой нөхцөлүүдийг зааж өгнө. Тухайлбал, боловсролын салбарын санхүүжилтэд зарцуулахыг зөвшөөрөх юм.
Эх сурвалж:РИА НОВОСТИ