ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Максим Акимов Москва-Казанийн хооронд төлбөртэй хурдны зам барих төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
“Москва-Казанийн хоорондох М7 трасс шинэчлэн засварлах шаардлага байгаа. Гэвч энэ ажлыг ухаалгаар, үр бүтээлтэй хэрхэн хийх вэ гэдэг асуудал байна. Залруулахгүй алдаа хийж байснаас шинэ зам барьсан илүү хэрэгтэй” хэмээн тэр сэтгүүлчдэд хэлжээ.
Ерөнхий сайдын орлогчийн хэлснээр, Тольяттигаас Москва хүртэлх зам нь нийт Оросын ачаа тээвэрлэлтийн 16 хувийг эзэлдэг байна.
“16 хувь гэдэг бол том тоо. Тиймээс энэ чиглэлд шинэ зам бидэнд хэрэгтэй. Шинэ зам барих нь манай улсын тээврийн хөгжилд чухал үүрэгтэй” гэж онцолжээ.
Эх сурвалж:РИА НОВОСТИ