Ховор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Ховор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ

Оросын түүхийн сэргээн засварласан ховор дурсгалуудын үзэсгэлэнг Москвагийн Кремлийн музейд “Хранители времени" нэртэйгээр нээлээ.

“Сэргээн засварласан бүтээлүүд нь одоо үеийнхэнд түүхийн шинэ, хуучны ялгааг илүүтэй ойлгуулна гэж найдаж байна” хэмээн музейн Ерөнхий захирал Елена Гагарина хэлсэн байна.

Петр Алексеевич хааны алмазаар чимэглэсэн малгай, 1684 он
Гоёл чимэглэлийн зориулалттай чамин хийцтэй буу, эзнийг нь тогтоож чадаагүй ч XVII зууны сүүл үед хамаарна гэж шинжээчид тооцжээ
Польшийн хаан Сигизмундаас Иван Грозный хааны бага хүү Федор Иоанновичид бэлэглэсэн дайчны дуулга, XVI зууны дугд үед хамаарна
XVIII зуунд хамаарах ундааны сав, сонирхолтой энэ сав хүйтэн болон халуун ундаа аль алиныг нь хадгалах зориулалттай, Данийн хаан Фредерикээс Петр I хаанд бэлэглэжээ
XII зуунд хамаарах "Святые Борис и Глеб" икон, үүнээс өмнө XVII зуунд хамаарах иконыг олон нийтэд дэлгэж байжээ
Нэгдүгээр Павел хаан ширээнд залрах үед хатан Марий Федоровнаг өмссөн даашинз, 1796 он
Францад нэхсэн энэ хивсийг нэгдүгээр Петр хаанд зориулан 1716 онд худалдан авсан гэж таамаглажээ
Гадуур хувцсан дээрээ нөмөрдөг байсан хүзүүвч, сувд болон олон тооны эрдэнийн чулуугаар чимэглэсэн, анх удаа дэлгэж байгаа энэ хүзүүвчийг нэгдүгээр Петр хааныг 10 настайд нь адислах үед 1682 онд урласан гэж таамаглажээ
Анна Иоанновна хатны титэм, 1730 он, алмаз, бадмаараг, турмалин шигтгээтэй
Иван Алексеевич хааны алмаазан чимэглэлтэй малгай, 1687 он

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж