Автомашины засвар, үйлчилгээний газруудад үзлэг, шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Автомашины засвар, үйлчилгээний газруудад үзлэг, шалгалт хийж байна

Автомашины засвар, үйлчилгээний газруудад үзлэг, шалгалт хийж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2019 оны “Автомашины засвар үйлчилгээний газруудад үзлэг, шалгалтыг зохион байгуулах тухай” А/175 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашины засвар, үйлчилгээний газруудад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Сүхбаатар дүүрэгт автомашин завсарын нийт 119 газар үйл ажиллагаа явуулдаг байна. Жилд нэг удаа удирдамжийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг. Автомашин засварын газрууд галын дохиоллын систем байдаггүй, цахилгааны утас ил байдаг зэрэг түгээмэл зөрчил гаргадаг байна. Хяналт шалгалтын хүрээнд зөрчилж дутагдлыг илрүүлэн үүрэг чиглэл өгч ажиллах юм гэж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж