Оросын иргэншил авах украинчуудын тоог нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Оросын иргэншил авах украинчуудын тоог нэмэгдүүлэв

Оросын иргэншил авах украинчуудын тоог нэмэгдүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн дөрөвдүгээр сард Украинаас салан тусгаарласан Луганск, Донецк мужуудын иргэдэд ОХУ-ын паспорт олгох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр хялбаршуулсан журмаар Оросын иргэншил авах боломжтой Украины иргэдийн тоог нэмэгдүүлж байгаагаа мэдэгджээ.

Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу зөвхөн Украины Донецк, Луганск мужийн оршин суудаг украинчууд төдийгүй эдгээр мужтай хиллэдэг хотуудын бүх оршин суугч хялбаршуулсан журмаар иргэншил авах боломжтой болж байна. Тэдгээр оршин суугчид нь 2014 оны дөрөвдүгээр сараас хойш буюу Донбассын хямрал эхлэх үед тус хотдоо амьдарч байсан байх ёстой аж.

Путин уг шийдвэрээ хүний эрхийг хамгаалж буй шийдвэр гэж тайлбарлаж байгаа ч олон улсын ажиглагчид Луганск, Донецкийг өөртөө нэгтгэх оролдлого хийж байна гэж дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж