Инстаграм: “Like”-ны тоог харагдахгүй болгоно | News.MN

Инстаграм: “Like”-ны тоог харагдахгүй болгоно

Инстаграм: “Like”-ны тоог харагдахгүй болгоно

Инстаграм: “Like”-ны тоог харагдахгүй болгоно

Хүмүүсийн цахим хэрэглээ өдөр ирэх тус нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан сөрөг нөлөө ч ихсэх болсон. Эдгээрийн нэг нь хүүхэд залуус цахим сүлжээнд бусдад таалагдахын тулд хэт их хичээж, гадаад хэлбэр хөөсөн амьдралыг илүүд үзэж, үүнээсээ болж өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд орох гэх мэт үзэгдэл газар авч буй юм.

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээнүүдийн нэг болох инстаграм өчигдөр /2019.07.17/-өөс эхлэн хэд хэдэн оронд нэгэн туршилт явуулж эхэлжээ. Энэ нь хэн нэгэн хэрэглэгчийн нийтэлсэн зургийн доорх “like”-ийн тоог харагдахгүй болгож, оронд нь “хэн нэгэн найзынх нь нэр болон бусад” гэсэн үг харагдах ажээ. Гэсэн хэдий ч хэрэглэгч хүсвэл зөвхөн өөрөө нийтлэлийнхээ “like”-ны тоог харах боломжтой юм.

Инстаграм уг туршилтыг тавдугаар сард Канадад анх явуулсан бөгөөд одоо Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Итали, Япон, Бразилд үргэлжлүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: TECH CRUNCH

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж