Горхи-Тэрэлжийн бүс нутгаас амралтын тав хоногт 100 тонн хог түүжээ | News.MN

Горхи-Тэрэлжийн бүс нутгаас амралтын тав хоногт 100 тонн хог түүжээ

Горхи-Тэрэлжийн бүс нутгаас амралтын тав хоногт 100 тонн хог түүжээ

Горхи-Тэрэлжийн бүс нутгаас амралтын тав хоногт 100 тонн хог түүжээ

БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Цэвэрхэн наадацгаая” аян амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт үргэлжилж байна. Энэхүү аянд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, “АПУ”, “Юнител”, “LADA Mongolia” компани, “Хоггүй Монгол” ТББ хамрагдан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажиллав.

Тус аянд нэгдсэн оюутан залуус наадмын амралтын таван өдрийн турш эл бүс нутагт ажиллахдаа нийт 100 тонн хог түүжээ. Мөн нийт 11 мянган ширхэг хогны уут тарааж, 50 тонн хог цэвэрлэсэн байна.

“Цэвэрхэн наадацгаая” аянд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд нэгджээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж