“Motive” хамтлаг таржээ

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Хайрын дуугаар залуусыг байлдан дагуулдаг  "Мотив" хамтлаг сүүлийн үед шинэ уран бүтээл хийлгүй нам тайван байгаа. Тус хамтлагийн гишүүн дуучин Анхаа буюу Э.Анхбаярын хувьд гэр бүлийн амьдрал зохиож охинтой болсон бол өнгөрсөн жил бүл нэмэн хөөрхөн хүүтэй болсон.

Тэгвэл хоёр ч хүүхдийн аав болсон тэрбээр гадагшаа таван жилийн хугацаатайгаар сурахаар өнөөдөр нисчээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээгийн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Дөрвөн салаа замыг бид нэгтгэсэн дөрвөн бээрийн шагай шиг үргэлж хамтдаа дөрвөн хүслийн нэгдэл  мөрөөдлөө эхлүүлж чадсан нь төгсгөлгүй дуулахын төлөө “Motive” оршдог юм. Эрхэм анд минь ихийг сураад монголын урлагт хөгжил нэмсэн хүндэт хүний тоог нэгээр нэмээрэй.

Чиний ард гурван найз нь үргэлж хамтдаа бат зогсох болно. Андаа таван жилийн хугацаанд их үгүйлэх байх даа. Тарьсан үндэс “Motive” чинь хүндэтгэн үдэе. Зорьсон хэргээ бүтээгээд бидэндээ хурдан ирээрэй найз минь” гэжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж