Грэмми наадмын есөн удаагийн шагналт дуучин Лэди Гагагийн “Инстаграм” цахим хаяг руу орос бүсгүйчүүд “дайрах” болжээ.
Тэд орос гаралтай загвар өмсөгч Ирина Шейкийн өмнөөс экс найз залуу Брэдли Куперыг нь эргүүлэн өгөхийг Лэди Гагаас шаардаж байна. Ирина Шейк болон Брэдли Купер нар өнгөрсөн зургадугаар сард салсан ба үүнд дуучин Лэди Гагаг буруутгажээ.
Өдгөө 44 настай Лэди Гагагийн зургуудын дор орос бүсгүйчүүд “Брэдлиг буцааж өг”, “Бяцхан Лиагийн эцэгт битгий гар хүр” гэх мэт сэтгэгдлээр “бөмбөгдөж” байгаа аж. Ирина Шейк болон Брэдли Купер нар Лиа гэх хоёр настай охинтой билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ