Японы анимэ студид гал тавьж, 13 хүний амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Японы анимэ студид гал тавьж, 13 хүний амь үрэгдэв

Японы анимэ студид гал тавьж, 13 хүний амь үрэгдэв

Японы Киото хот дахь алдартай анимэ студид нэгэн этгээд гал тавьсны улмаас 13 хүн амиа алдаж, 40 орчим хүн түлэгдсэн тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх алба өнөөдөр /2019.07.18/ мэдээллээ. Тодруулбал, орон нутгийн цагаар өглөөний 10.30 цагийн орчимд 41 настай эрэгтэй “Kyoto Animation” компанийн гурван давхар байранд шатамхай шингэн цацаж, гал тавьсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээд өөрөө түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай цагдаагийн газар мэдээлжээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар гэмт этгээд “Үхэцгээ” хэмээн хашгираад, компанийн байр руу шингэн цацаж байсан бөгөөд гал гарах үеэр студийн байранд 70 гаруй хүн байснаас ихэнх нь зугтаж чаджээ.

1981 онд байгуулагдсан “Kyoto Animation” компани нь “KyoAni” нэрээрээ алдаршсан бөгөөд 2000-аад оныхны ихээхэн сонирхдог “Lucky Star”, “K-On!”, “Haruhi Suzumiya” зэрэг комик номуудаараа зах зээлд танигдсан юм. Одоогоор үл таних этгээд яагаад ийм хэрэг үйлдэх болсныг хараахан тогтоогоогүй байна.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж