Тайваниас МХБИХ-нд сургалтын зориулалттай төхөөрөмж, хэрэгсэл хандивлав

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Тайваниас МХБИХ-нд сургалтын зориулалттай төхөөрөмж, хэрэгсэл хандивлав

Зүүн гар талаас: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэд тэргүүн Нарантуяа, төлөөлөгч Хуан Гуо Рун, холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул нар.

Тайваний төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Гуо Рун 7-р сарын 17-ны өдөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд зочилж, компьютер, проектор, зориулалтын дэлгэц, утасгүй өсгөгч зэргийг холбооны хэрэгцээнд зориулан хандивлаж, тус холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруулд гардуулан өглөө.

Хуан төлөөлөгч хэлсэн үгэндээ, холбооны зүгээс Монгол орны өнцөг булан бүрт хүрч, ялангуяа алслагдмал нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад мэдлэг, мэдээлэл олгох сургалт хийх шаардлага урган гардаг боловч сургалтад шаардлагатай төхөөрөмж, хэрэгсэл дутмаг байдгаас үүдэн сургалт, арга хэмжээний чанар, үр дүнд нөлөөлдгийг холбооны удирдлагаас мэдээд, тус холбоонд дээр дурдсан хэрэгслийг хандивлаж буйгаа илэрхийллээ.

Дээрх төхөөрөмж хэрэгслээр дамжуулан хөдөө, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцах боломжоор хангагдаж, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлснээр тэдний амьдралын чанарт ахиц гараасай гэж хүсэж буйгаа хэллээ. Холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул эдгээр төхөөрөмж хэрэгслийг хандивласнаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбогдох сургалт явуулах таатай боломж бүрдэж буйд гүн талархал илэрхийлээд, Тайваний халуун сэтгэл, хүмүүнлэгийн тусламжийн үр шимийг цаашид тусламж хэрэгтэй иргэд, зон олонд хүргэж ажиллахаа мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж