&#34Дэлхийн сонгодог&#34-ууд нэг дор чуулна гэв

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

&#34Дэлхийн сонгодог&#34-ууд нэг дор чуулна гэв

"Найрсаг улаанбаатар" аяны хүрээнд хоёр дахь жилдээ зохиогдож байгаа сонгодог урлагийн үдэш буюу "Best of classics-Open air" тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр УДБЭТ-т боллоо.

Тус тоглолтыг “Саунд оф Монголиа” компанийн санаачлагаар зохион байгуулж байгаа бөгөөд УДБЭТ,НЗДТГ,НСУГ хамтран өвөрмөц тайз,онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог бүтээлийн дээжсээс бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолтыг Чингисийн талбайд үнэ төлбөргүй үзүүлэхээр зэхэж байгаа юм байна. Тус  тоглолт нь маргааш 21.00 цагаас болох бөгөөд "BEST OF CLASSICS-OPEN AIR" цогц хөтөлбөр нь Улсын Их баяр наадамд зориулан үзэгчддээ барьж буй бэлэг ажээ.

Уг Концертын ерөнхий найруулагчаар СТА Е.Сарантуяа, Ерөнхий Удирдаач МУУГЗ, Н.Туулайхүү, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэрх, Ерөнхий балетмэйстр СТА Д.Дашлхагва, Ерөнхий балетмейстр СТА Н.Дашбямба, Ерөнхий зураач СТА Г.Ганбаатар, Туслах найруулагч Б.Цэрэндаваа нар ажиллаж байгаа юм. Тэр үдэш  Чингисийн талбайд 2000-3000 суудал эздээ хүлээж байх бөгөөд цагтаа ирсэн хүмүүст сандал байгааг хэмээн албаныхан онцолж байлаа.

Уг тоглолтын зорилго нь үзэгчиддээ улам ойртох, дэлхийн театруудын үзвэрийн болон сурталчилгааны бодлогын жишигт хүрэх, театрынхаа урын сангийн шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох аж. Дашрамд дурьдахад Нийслэл хотын зүрхэнд орших УДБЭТ-ын хамт олон амралтын өдөр бүр соёлт хүн төрөлхтний өв болсон гайхамшигт бүтээлээр үзэгчиддээ үйлчилдэг боловч суудлын тооны хязгаарлагдмал байдлаас шалтгаалж нэг дор 500-аас олон үзэгч хамарч чаддагүй ажээ. Харин энэ жилийн тоглолт өмнөх жилийн 2500 үзэгчээс 3500-4000 болж нэмэгдэнэ хэмээн хүлээж байгаа юм байна. Сонгодог урлаг танд налгар зуны намуун орой, сэтгэлийн хөгийг хөндсөн шинэлэг мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэж байгаа талаар  УДБЭТ-ын дарга Ч.Мөнхзул онцолж байлаа.

А.ХУЛАНГОО

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж