Ц.Сэрээнэндоржийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Ц.Сэрээнэндоржийг шалгаж байна

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн сарын 15-нд шалгаж эхэлсэн. АТГ-аас Г.Сэрээнэндоржийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан гэж мэдэгдээд байгаа юм. Хэрхэн эрх мэдлээ хэтрүүлсэн, ямар хэрэгт сэжиглэн шалгаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад “Г.Сэрээнэндорж нь УБТЗ нийгэмлэгт “Арвижих трейд”  гэх компаниас 800 сая төгрөгөөр зүтгүүр дур мэдэн худалдаж авсан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар сонголт хийн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байгаа тул эл хэрэгт түүнийг сэжигтнээр татсан” гэсэн юм.

Мөн Г.Сэрээнэндоржийг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-аас УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа вексель /өрийн бичиг/ бичиж, төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Энэ хэргийг ч бас дахин сөхсөн бололтой.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж