"Зөвшилцөх ажлын хэсэгт эмэгтэйчүүд оруулъя" | News.MN

"Зөвшилцөх ажлын хэсэгт эмэгтэйчүүд оруулъя"

Live"Зөвшилцөх ажлын хэсэгт эмэгтэйчүүд оруулъя"

"Зөвшилцөх ажлын хэсэгт эмэгтэйчүүд оруулъя"
15 : 16
2019-7-18

"Зөвшилцөх ажлын хэсэгт эмэгтэйчүүд оруулъя"

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулж байна.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Олон нийтэд хуулийн төслийг хэрхэн танилцуулах вэ. Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж байна гэх юм уу. Хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан асуудлуудын хүрээнд ард нийтийн санал асуулга явуулахаас өмнө олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулалтын ажил хийх ёстой гэдгийг би хэлж байгаа. Гэтэл энэ байдал алдагдаад байгаа юм биш үү. Хоёрдугаарт, хүн бүхэн амарчихсан энэ үед Ерөнхийлөгчийн саналаар хэлэлцүүлэг хийхэд хэн оролцох юм бэ. Би ойлгохдоо наймдугаар сарын 09-ний өдрийг зөвшилцөх ажлын хэсэг ажиллах хугацаа гэж ойлгосон. Гэтэл энэ хугацаанд саналыг хэлэлцүүлнэ гэсэн санал ороод ирлээ. Юуг нь хэлэлцүүлэх гээд байгаа юм бэ. Зөвшилцөөгүй, Ерөнхийлөгчийн санал ирээд дөнгөж гуравхан хонож байна. Гэтэл чуулганыг түр завсарлуулаад, гишүүд өөрсдөө ч ойлгоогүй байхад ард түмэнд зөв үү, буруу юу гэдгийг аль талаас нь тайлбарлах юм бэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Бид энэ хуулиа барьж ажиллахаас өөр арга байхгүй. Энэ үүднээс нь аваад үзвэл хоёр хуулийн төсөл болчхоод байгаа юм. Ерөнхийлөгч санал ирүүлэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, санал ирүүлсэн. Хоёр хуулийг зэрэгцүүлж хэлэлцэж болохгүй учраас  Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөс ямар ямар саналыг нь авах боломжтой эсэхээр дэд ажлын хэсгүүд, ажлын хэсэг ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1-т үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх үйл явцад баримтлах зарчмуудыг тусгасан байдаг. Энэ зарчмуудыг баримталж ажиллана.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хуулийн төслийн талаар иргэдэд танилцуулах чиглэлийн хүрээнд бид тойрогтоо ажиллаад ирсэн. Энэ үеэр иргэдийн хамрагдалт тун хангалтгүй байсан. Амралт эхэлчихсэн, хөдөөгийн малчдын зуны ажилтай давхацсан учраас төдийлөн үр дүнтэй уулзалт болоогүй.  Хоёрдугаарт, ирэх сарын 09-ний өдрийг хүртэл ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулахгүй юм байна гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үгнээс ойлголоо. Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон хуулийн төслийг ажлын хэсэг дээр тал талаас нь хэлэлцэх юм байна. Нийгмийн хүрээний зөвшилцөлд хүрэх чиглэлээр Ерөнхийлөгчийн саналыг авч, улс төрийн намуудын оролцоог хангаж байгаа нь сайн зүйл. Наймдугаар сарын 09-нийг хүртэл зөвшилцөөд, иргэдэд танилцуулах ажлыг наймдугаар сарын сүүлчээр явуулах нь гэж ойлгож байна. Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналд байгалийн баялагтай холбоотой асуудлаар чухал санал оруулж ирсэн гэж би дэмжиж байгаа. Тухайн үед би санал гаргаж байсан ч миний саналыг дэмжээгүй. Харин Ерөнхийлөгч энэ асуудлыг хөндөж оруулж ирснийг дэмжиж байгаа. Мөн намуудтай холбоотой асуудлууд цөөнгүй тусгагдсан байна лээ. Хоёрдугаарт, Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн хүрээнд тогтоолын төслийг бэлтгэж байна. Хэзээ УИХ-аар хэлэлцэх вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлэгт бэлтгэх гэж хоёр агуулгатай байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд “Иргэд, олон нийт, улс төрийн намын оролцоог хангана гэж заасан”.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Үндсэн хууль бол ард иргэдийн хүсэл сонирхолд нийцэж амар, амгалан амьдрахын баталгаа болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг тал дангаараа хийвэл нэг хэсэг нь аз жаргалтай, үлдсэн нь эсрэгээрээ амьдрах ийм л нөхцөл байдалд хүрнэ. Үндсэн хуулийг өөрчлөхөд зөвшилцлийн хүрээнд гар хүрэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ асуудлаар огт чимээгүй байна. Парламентын сөрөг хүчний санал аваагүй байгаа. Үндсэн хуулийн цэцийн санал сөрөг ирсэн гэсэн. Гэтэл үүнийг олон нийтэд гаргахгүй байгаа. Талуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр МАН-ынхан ажиллах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа парламент нь хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотой, Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой ийм заалт оруулдаг түүх, онол, зарчим байхгүй. Өнөөдөр Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдаа хэзээ ч унагаахгүй байх ийм заалт оруулж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг. Өөрсдийн гэмт хэргээ баллах, нуун далдлах нөхцөл рүү орох нь.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Зөвшилцөх шаардлага байгаа тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр наймдугаар сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулах санал оруулж байгаа. Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналыг тодорхой цаг хугацаанд судалж, зөвшилцөх шаардлагатай байгаа тул энэ тогтоолын төслийг хэлэлцэж байна. АН-ыг хэлэлцүүлэгт оролцооч гэж хэлж байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж үг бий. Үндсэн хуулийг өөрчлөх талаар өнгөрсөн 20 гаруй жил ярьсан. Энэ цаг үед МАН хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь ирсэн. Асуудлыг гуйвуулахгүй байхыг хүсч байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг баталснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг наймдугаар сарын 09-ний өдрийг дуустал тогтоолоо.

Зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа

Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг гишүүд 79.2 хувиар дэмжсэнээр баталлаа.

Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллана.

Харин гишүүдээр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтжээ. Зөвшилцөх ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллах юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг томилж байгаа нь ШИНЭ намын зүгээс олон сарын өмнө гаргаж байсан санал. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхийлөгч ахалж, манлайлж ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх саналыг гаргасан. ШИНЭ намаас гаргасан санал дэмжигдлээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөс зугтаж байсан хүмүүс ажлын хэсэгт ороод ирсэн. Үүний цаана ашиг сонирхол байна гэж харж байгаа. Энэ ашиг сонирхол бол намын нэрээр сонгогдож, хуучин улстөрчид амь даатгалаа баталгаажуулахын төлөө орж ирж байна гэж харж байна. Намын жагсаалтын ард нуугдаж орж ирэх тохироон дээр нэгдлээ гэдэг хардлага улс орон даяар байна шүү. Тиймээс сонгуулийн тогтолцооны асуудалд ажлын хэсэг онцгой анхаараарай гэж хэлмээр байна. 

 УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Манай нам байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн саналыг авахгүйгээр, бусад намуудтайгаа зөвшилцөхгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр шийдэж болохгүй гэдэг үүднээс бид анхдугаар хэлэлцүүлэгт оролцоогүй. Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслийн олон саналтай АН-ын гишүүд санал нэгдэж байгаа учраас зөвшилцлийн ажлын хэсэгт орж байна.

Улс төрийн популизмыг Үндсэн хуульд хийж хэрэггүй. Энэ бол ард түмний эрх ашгийн тухай асуудал. Бид эсэргүүцэхийн тулд эсэргүүцээгүй. Өмнөхөөсөө дордох вий гэсэн болгоомжлол байсан учир бид нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцож байна. Цөөнхийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд Ерөнхийлөгчтэй хамтарч хэлэлцүүлэгт орж байна. Нийт ард иргэдийн тодорхой хувийг төлөөлж байгаагийн хувьд бид дуу хоолойгоо хүргэнэ. АН албан ёсоор саналаа өгөөгүй байгаа. Наймдугаар сарын 09-ний дотор бид саналаа өгнө. Хуулийн өөрчлөлтөөр сонгодог парламентын гол тулгуур зарчмыг бий болгох хэрэгтэй. Ирээдүйн парламентын төлөө АН ажиллах ёстой. Үндсэн хуульд сонгуулийн хэлбэр, эдийн засгийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс гэсэн гурван зүйлд тулгуурлах ёстой.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 -Зөвшилцлийн ажлын хэсэгт эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй байна. Туршлагатай, парламентын эмэгтэй гишүүнийг оруулах хэрэгтэй. Д.Оюунхорол гишүүн туршлагатай. Монгол Улсын айл өрхийн хоёр баганын нэг нь эмэгтэй хүн байж оршин тогтнодог. Энэ чухал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яагаад эмэгтэйчүүдийн төлөөллийг зөвшилцлийн ажлын хэсэгт оруулаагүй юм бэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хууль санаачлагчид хоорондоо ойлголцсон юм билээ. Өмнө нь ч ийм жишиг байсан байна. Эмэгтэй, эрэгтэй төлөөлөл гэхээсээ илүү субъектийн төлөөллийг оруулах зарчим барьсан.

Үүгээр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг хаалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмэгтэйчүүд бол жинхэнэ популистууд 2019-07-18 43.228.129.131

Монгол дахь улс төрийн тогтворгүй байдлыг чухамхүү эмэгтэй гишүүд бий болгож байгааг та бүхэн мэдэх хэрэгтэй. Юм л бол мөнгөтэй хүмүүсийг харж хуйларцгаадаг.

Avatar

мудак 2019-07-18 49.0.147.37

оюунхорол бишүү

Avatar

Зочин 2019-07-18 202.126.88.141

Zuv hun Mongold bhgui l dee

Avatar

Zh 2019-07-18 128.199.98.199

Goy

Avatar

лол 2019-07-18 202.9.42.185

ямаан толгой ямбанд багтдаггүй янтгар хатан зарга шүүдэггүй юм шүү дээ. тэгэхээр эмэгтэйчүүдийг оруулаад ёстой дэмий. хэрүүлийн нэмэр

Avatar

Зочин 2019-07-18 202.9.43.89

Одоо яая гэхэв миеэг огцруулалгуй байлгаж байсан бол арай ч ингэж ундсэн хууль руу чинь дайрч чадахгуй байлаа

Avatar

сүх 2019-07-18 103.212.118.75

тэр луйварчин болдоор юугаа хийх юм вэ? нэг юмнаас дутаж үз, эмэгтэйчүүдээс оруулах нь зөвөө.

Avatar

Билэгт 2019-07-18 66.181.161.126

Билэгтийг шоолоод яах вэ. Түүнийг сонгосон мулгуунууд ичиг

Avatar

Зочин 2019-07-18 66.181.161.85

аниаа өвөл болохоор хүйтэн болдог гэдэг алдарт үгээ ҮХ хуульд оруулах юм биш үү

Avatar

ИРГЭН 2019-07-18 66.181.161.104

ҮНДСЭН ХУУЛИЙГ АРД ТҮМЭН БАТЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ЯАГААД ГЭВЭЛ ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ НИЙГЭМШИН АМЬДРАХ ТАЛААРАА ИРГЭД ӨӨР ХООРОНДОО БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БИЧИГ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ.

Avatar

Үндсэн хууль нь тухайн Ард түмний хувь тавилан 2019-07-18 66.181.188.175

Ийм учраас Бүх Ард түмний санал хураалтаар өөрчлөлт оруулж батлах ёстой

Avatar

Үндсэн хууль нь тухайн Ард түмний хувь тавилан 2019-07-18 66.181.188.175

Ийм учраас ҮХ-ийн өөрчлөлтийг Бүх Ард түмний санал асуулгаар батлах ёстой

Avatar

Зочин 2019-07-18 202.126.88.39

Ажлын хэсэг арай бишээ.Урваач шарваач Энхтүвшин мэтийн өвгөд ямхр ч хэрэггүй хасах хэрэгтэй.Энэ парламёнт батлах ёс зүй байхгүй шүү дээ

Avatar

Билигт цаашаа 2019-07-18 66.181.188.175

Амрахаар завсарлаж байна. худлаа шоу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж