‘FaceApp’ ашиглах аюулгүй юу?

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

‘FaceApp’ ашиглах аюулгүй юу?

‘FaceApp’ ашиглах аюулгүй юу?

Хоёр жилийн өмнө хэрэглэгчдийг байлдан дагуулж, 80 сая идэвхтэй хэрэглэгчтэй болж чадсан ‘FaceApp’ аппликейшн цахим сүлжээнд өрнөсөн чалленжийн тусламжтайгаар дахин алдаршив. Өдгөө ‘Facebook’ хэрэглэгчдийн дунд хөгшрөөд ямар харагдахаа тус аппликейшнаар үзэж, нийтлэх чалленж өрнөж буй.

‘FaceApp’ ашигласнаар хувийн мэдээллээ бусдад алдах эрсдэлтэй гэх хардлага өндөр авч байна. Твиттерийн Жошуа Ноззи гэх хэрэглэгч ‘FaceApp’ аппликейшн нь сонгосон зургийг төдийгүй хэрэглэгчийн төхөөрөмж дээрх бүх зургийг хуулж, гуравдагч сервер дээр хадгалдаг гэж жиргэжээ.

Гэхдээ аппликейшныг үндэслэгч, Ярослав Гончаров хэлэхдээ “Хэрэглэгчдийн мэдээлэл Орос руу хуулагддаггүй, харин клауд технологи дээр хадгалагддаг. Аппликейшн нь зөвхөн сонгогдсон зургийг л засварладаг бөгөөд олонх зураг нь 48 цагийн дотор устгагддаг” гэжээ. Хэрэв хэрэглэгч хүсвэл бүх мэдээллээ устгах, зар сурталчилгааг хаах, нууц үг ашиглах зэргээр хувийн мэдээллээ хамгаалах бүрэн боломжтой гэж тэрбээр мэдэгджээ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж