Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж дэмжин хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зармын зөрүүтэй 104 санал боловсруулсан. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар дээрх 104 саналаас 88  саналаар санал хураалт явуулсан билээ. Үдээс хойшхи хуралдаанаар үлдсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулав.

Тухайлбал, “төслийн 21.3 дахь зүйлийн 1-3  сар хүртэлх гэсэн заалтыг гурван сараас гурван жил хүртэл гэж өөрчлөх”-ийг гишүүдийн олонх дэмжлээ. Уг заалт нь гадаад хэлнээс Монгол хэл рүү орчуулга хийхдээ санаандгүй буюу санаатайгаар худал орчуулахад хүлээлгэх хариуцлагын тухай заалт юм.

Мөн хуулийн төсөлд 21.15 буюу хуульч нь хуулчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хугацааг 5 жилээр хасах эсхүл 1-5 жил хорих ял шийтгэнэ гэсэн заалт нэмэх санал гаргасныг гишүүд дэмжив.

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн  хэлэлцэж байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж