Дархчуудын урласан сор бүтээлүүдийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Дархчуудын урласан сор бүтээлүүдийг дэлгэнэ

Дархчуудын урласан сор бүтээлүүдийг дэлгэнэ

Дарьганга мөнгөн урлалын сор болсон чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн “Нандин өв” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд маргаашаас үзэгчдийн хүртээл болох юм. Эл үзэсгэлэнгээс дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж болно.

XIX зуунаас эдүгээ хүртэл Дарьганга нутгаас хэдэн арван алдартай уран дархан төрөн гарсан түүхтэй. Эдгээрээс Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар зэрэг дарханы шилдэг бүтээлүүд хадгалагдаж, олны хүртээл болж байна. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын “Хосгүй үнэт” өвөөр бүртгэгдсэн байдаг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж