Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зөвшилцөх ажлын хэсгийг ахална | News.MN

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зөвшилцөх ажлын хэсгийг ахална

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зөвшилцөх ажлын хэсгийг ахална

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зөвшилцөх ажлын хэсгийг ахална

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчөөс энэ сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байгаа тул УИХ-аар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын 09-ний өдрийг хүртэл байхаар тогтоохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталлаа.

Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллана.

Харин гишүүдээр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтжээ. Зөвшилцөх ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллах юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор баталсан дээрх хоёр тогтоолын төслийг үдээс хойш 15 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-07-18 202.21.124.130

ДЭЭГҮҮРЭЭ Л ХЭЛЭЛЦЭЭД САНАЛ АВААД БАЙГААМ БАЙХ ДАА. ДООГУУРАА САНАЛ ХЭЛЭЭД Ч НЭМЭРГҮЙМ БИШ ҮҮ. ҮНДСЭН ХУУЛЬ Ч ЖОНХУУРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧЛОО ДОО. ЁОО ТЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ ГЭЖ … ЧИМИД ГУАЙ АМЬД СЭРҮҮН БАЙСАН БОЛ БООЖ ҮХЭХ ТӨСӨЛ ЯВААД БАЙНА.

Avatar

Зочин 2019-07-18 202.21.124.130

За ер нь Үндсэн хуульд гар хүрэх хэрэг байна уу даа. Жонхуу болох талруугаа явчлаа шүү. Лүндээ гэж нэг бөөрөнхий амьтан эх барих. Ерөнхийлөгчийн саналд үнэндээ авахым алга. Иргэд олон түмний бодож байгаасгаас хол байна даа.

Avatar

Зочин 2019-07-18 203.91.115.43

Ерөнхийлөгч Баттулгын санал гэх зүйлээс нэг ч авах юм байхгүй Зүгээр л дээрэм, хулгай ….ДАРАНГУЙЛАЛ

Avatar

Хаха 2019-07-18 66.181.161.18

Ёок ороод Үндсэн хууль будаа болох тал руу явнадоо

Avatar

Tour 2019-07-18 202.126.89.118

Uls dayaraa Bi Chadnachuud bolsiim bnaldaa! Ene 2 zygeer l bolichikh kheregtei! Uls udirdana gdg Erkh medleer dalimduulj khulgai khiikhees oordoo! Ene uls odoo Venesuel Angaliin irmeg deer gishgelee!!!! Burkhan orshoog!

Avatar

Зочин 2019-07-18 66.181.161.39

Харин тийм энэ төслөөр Монгол тасарнаа

Avatar

Баатар 2019-07-18 70.77.22.160

л***р миньБаттулга харин ч гол ноен нуруу сай төй өнөөгийн нөхцлийг тусгасан төслийг санал болгосон бна,

Avatar

Зочин 2019-07-18 202.9.43.16

2025 оноос эхлэн ерөнхийлөгчийн эх мэдлийг хязгаарлах саналыг ажлын хэсэг оруулж УИХ анхны хэлэлцүүлэгээр дэмжинэ гэдэг Х.Баттулгаа та дахин сонгогдож чадсан тохиолдолд өнөөдрийн эрх мэдлэтэй байна гэсэн үг гэтэл энэ нөхөр В.Путин Ши нар шиг илүү эрх мэдэл рүү шунаж Монголын хөгжлийг хойш татаж байна.

Avatar

өөрчилж болохгүй 2019-07-18 23.129.64.189

Нийгмийн шаар шавхаруунууд хууль бичиж болохгүй наад хуулийг чинь жинхэнэ эх орончид хийх ёстой байдаг юм.

Avatar

Иргэн 2019-07-18 202.126.88.185

Миеэ хамаагүй голтой, арай дээр л байж дээ … Х.Баттулгын санал гээч ёстой арай ч дээ л юм байна лээ. Бид сүйрлийн өмнө ирээд байна

Avatar

Зочин 2019-07-18 202.126.88.185

Зөвшилцөх биш завшилцах л болно. Бие биеийн эрх мэдлийг хадгалах, зузаатгах найруулгыг тохиролцож, өнөөгийн Монголын олон толгойтой засаглалын гажуудлыг арилгах, ард түмний шууд сонгох эрхийг баталгаажуулах, шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох ард түмний хүсэл талаар болох нь ээ

Avatar

Зочин 2019-07-18 202.9.43.89

Миеэг огцруулалгуй байлгаж байсан бол арай ч иймдээ тулахгуй байсан

Avatar

Зочин 2019-07-18 66.181.161.39

Монгол улс самруулах нь тодорхой болчихжээ. Энэ ямар хүмүүс төрийн толгойд гараад байна даа. Цаг хугацаа л шүүнэ дээ. Ард түмэн их удаан тэсэхгүй дээ. Цөөхөн Монголчууд ингэж балайрч байж гадны идэш л болно, ямар их өс хонзон, эрх мэдлийн төлөө алаан үнэртээд байна даа.

Avatar

зочин 2019-07-18 64.119.16.134

Үндсэн хуулийг энэ удаа өөрчлөх хэрэггүй болжээ. Баттулга хэтэрхий … Монголыг байхгүй болгохоор шийджээ

Avatar

Зочин 2019-07-18 66.181.161.8

Лүндээжанцан нэг юм эхлүүлмэр аядсан чинь бэрдүүд замаас нь шүүрч аваад юуч биш болголоол доо . Лүндээ … чи дэмий юм сэдэж гүйсэн байна шүү !!!! …

Avatar

Хуйвалдаан 2019-07-18 202.126.89.69

30 жил үндсэн хуулийн цоорхойгоор баяжихсан ард түмэн одоо ядуугийн ядуу болох аргаруу явах бэлтгэлээ хийж эхлээ нөгөө суут эрдэмтэн мэргэд хаа байна үндсэн хуулиа төгс мэдэхгүй ард түмэн яаж өнөө маргаашаа зооглож байгаа далимдуулж байна эдэнд ганц бололцоо олдсон дээр үндсэн хуулиа ашигтай гарцлуу оруулах гэж улайрч байна зөвшилцөх ажлын хэсэг гэнэ үү ёёее хэн хэн байнааааа новшнууд хэдэн үерээ иднэ гэж ийм новшнууд сонгодог ард түмэн бэ!!!!!!!

Avatar

Hulgauchgui MONGOL ULS 2019-07-18 138.68.178.21

У.Хүрэлсүх нь боловсролгүй, муйхар, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь" хишгээ зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), мэргэжлийн хулгайч -хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачих хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.

Avatar

Иргэн 2019-07-18 66.181.188.20

Ийм бүрэлдэхүүнттэй ажлын хэсг ЖДҮ-д баригдсан Улсын их хурал Үндсэн хуулиа батлуулмааргүй бноо. Ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй шүү Энхтүвшин Нямдорж нарын урваач шарваач өвөө нар юу вэ больмоор юм.

Avatar

Зочин 2019-07-18 199.249.230.66

400 гариу ардын дипутатууд энэ хуулийг боловсруулсан юм энэ мэт 2 эргүүгээс боловсрол, амьдралын туршлагаар дорд байв гэж.

Avatar

Gan 2019-07-18 66.181.187.144

Erhem huulich daa ta nar odoo l huuliin yamar medlegtei gedgee haruulah stag bolj chadahgui bol hooson stesterhehee bolistgoo irgedee undsen Huulia hamgaalstgaah stag boljee ochij ochij ene 2 arail bish hulgaich muriitei togloom chin 2 niigem iin shaaruud tolgoi deer garaad unsen huuli uurchluh hesgiig ahlaj bolohgui mongolchuudaa!!!

Avatar

ОРДНЫ ТАЙГАНЫ НАЙРУУЛСАН ХОР... 2019-07-18 175.38.157.122

ХАЛХЫН БУЯН ЗАЯА НЬ БУРУУ ХОЙШОО ГАРЧ, АМНЫ ХИШИГ НЬ АЦААРАА САВИРСАН БАЙНА! 7-Р АНГИЙН БОЛОВСРОЛТОЙ ЕӨКТЭЙ, ЦЭРГИЙН БАГА ДАРГААР ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛҮҮЛЭХ ЮМ БИЗ ДЭЭ?!

Avatar

иргэн 2019-07-18 66.181.167.54

Энэ 2 нөхөр хууль мэдэх үү.АН ямар тэнэг болсон юм бэ.МАН арай л дээр юм байна дөө.Үндсэн хуулийн өөрчлөлт энэ 2 нөхрийн харц үг үйлдлээр л өөрчлөгдөх юм байна дөө.

Avatar

Зочин 2019-07-18 66.181.181.56

Зүгээр дураараа айл гэр болоод тоглочих юм бн.ядахдаа таг харанхуй 2 шүү

Avatar

С,СҮРЭНЖАВ 2019-07-18 202.9.42.92

ЮУН ЗӨВШӨЛЦӨЛ ВЭ,,,,???,,,,,,,МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 69 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2-Т ЗААСНААР УЛСЫН ИХ ХУРАЛ ӨӨРИЙН БҮРЭН ЭРХЭЭР 2/3 -оор ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГШИЙДДЭГ БОЛОХООС ЭНЭ ХОЕР НӨХӨР МЭДЭХ АСУУДАЛ БИШ БОЛСОН САНАГДАХ ЮМ ,,,,,,,??? УРЬДНЬ САНААЧЛАГАА ГАРГАХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ,,,,,,,,,??? УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРЬСАН АСУУДЛАА ЗУУЧЛАГЧААР ШИЙДҮҮЛДЭГ ЮМ БОЛ,,,, ЭНЭ ИХ ХУРАЛ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ТАРАХ УЧИРТАЙ ДАА ,,,????

Avatar

Ардчилал хумигдаж эхэллээ 2019-07-18 202.21.100.210

ОХУ-н ерөнхийлөгч 6 жилээр 2 удаа сонгогдож 1999 оноос хойш 20 гаруй жил төрийн эрхийг , урд хөршийн ШИ дарга 10 жилийн хугацааг цаашид хязгааргүй үргэлжлэх хуулийн өөрчлөлтийг хийж амжсан. Энэ хоёр гүрний удирдагч нар шиг манай Х.Баттулга эрх мэдэл бүхий ерөнхийлөгчийн албыг 20 жил барих хүсэлдээ шатаж байгаа хүн. Хүслээ биелүүлэх анхны алхам бол үндсэн хуулийг өөрийн дур зоргоор өөрчлөх бодол. Дураараа үг үзэл бодлоо илэрхийлдэг дуртай цагтай машинаа унаж давхидаг эрх чөлөө алга болно

Avatar

. 2019-07-18 64.119.21.138

за ингэвэл болий

Avatar

Зочин 2019-07-18 150.129.140.183

энэ 2 инээд чадахгүй .мэдлэг нь мэлхийнээс хэтрэхгүй

Avatar

та нар өөрчлөх эрхгүй 2019-07-18 192.42.116.16

ийм боловсролын доод түвшний хүмүүс асар өндөр боловсолтой хүмүүст хуулиар яаж амьдрахыг заана гэдэг шившиг.

Avatar

Инээдтэй байна та нөхөд 2019-07-18 66.181.188.175

Хэлэх ч үг алга

Avatar

bold 2019-07-18 150.129.143.8

eooo xelex ch ug algaa….

Avatar

Zochin 2019-07-18 203.91.115.40

Үнэхээр хэлэх үг алга. Тэгээд ажлын хэсгээ ахална гэнэ. Үндсэн хуулийг ийм аргаар өөрчилж яахын … Хуулийн бус аргаар төрийн эрхийг булаах нь байна.

Avatar

Зочин 2019-07-18 185.220.101.67

Арай бишээ боловсролын доод хэмжээний улс бүтэн улсыг хуулийг өөрчилнө гэдэг. 1990 онд эд нараас арай л өндөр боловсролтой 400 гариу улсын тэргүүний хүмүүс үндсэн хууль бичсэн юм шүү.

Avatar

МИНИЙ Л БОДОЛ... 2019-07-18 175.38.157.122

ЭНЭ УЛСЫГ ДУНД СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БОЛОН ЦЭРГИЙН БАГА ДАРГЫН БОЛОВСРОЛТОЙ УЛСУУД УДИРДАЖ БАЙНА ГЭЖ БОДОХЛЭЭР ХҮРЭЛ ЗҮРХ Ч ХАЙЛМААР ГУНИГТАЙ ГУТАМШИГТАЙ САНАГДАХ ЮМ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж