АН: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналыг дэмжинэ | News.MN

АН: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналыг дэмжинэ

АН: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналыг дэмжинэ

АН: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналыг дэмжинэ

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.18/ мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. АН-ын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүдэд оролцохгүй, Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй тусгуулах ёстой гэсэн шаардлага тавьсаар ирсэн билээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд зарчмын хувьд дэмжиж байгаа хэд хэдэн санал байгаа гэдгийг АН-ын зөвлөлөөс тодотголоо. Тухайлбал, сонгуулийг холимог системээр явуулах гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцыг үзэхэд үндсэн хуулийн суурь зарчмын үзэл баримтлалд нийцээгүй, доголдуулах, ойлгомжгүй байдал үүсгэх гэх мэт олон асуудал үүсч байгаа учраас бид өөрсдийн байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ингээд хэд хэдэн саналуудыг хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэгдүгээрт сонгуулийн тогтолцооны асуудал. Хэрвээ энэ улс орон ардчилсан, сонгодог парламенттай мөн л юм бол сонгодог парламентын гол зарчим нь сонголт байдаг. Тиймээс сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцох нь зүйтэй гэж харж байна.

Хоёрдугаарт тунхгийн шинжтэй байсан эдийн засгийн ойлголтыг өөрчлөх хандлага өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд байхгүй. Энэ бол төрийн эдийн засгийн бодлогын тухай асуудал. Гэтэл өнөөдөр зөвхөн төрийн төсөвтэй, холбоотой, УИХ-ын гишүүд төсвийг нэмж хасаж болохгүй гэсэн заалт оруулж ирж байгаа нь улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг, орон нутгийн хөгжийг эсрэг заалт болж байна гэж харж байгаа. Бид орон нутгийн эдийн засаг, төсвийг асуудлын өөрсдөд нь бие даалган өгөх, татвараа өөрсдөө хураадаг байх, төсвөө баталдаг байхыг Үндсэн хуульд тусгах ёстой гэсэн байр суурьтай байна.

Гуравдугаарт Нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай асуудал юм. Энэ нь нэгдмэл ойлголт гэж Үндсэн хуульд заасан. Энэ гурав нэгдэж байж нутгийн өөрөө удирдлагын асуудлыг хөндөж байгаа учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн асуудлыг өнөөгийнх нь түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж оролцоно.

Дөрөвдүгээрт төрийн албыг баталгаажуулах асуудал нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Төрийн албыг халж болохгүй, улстөржүүлж болохгүй гэж. Энэ бол төрийн албанд нэгэнт орсон хүмүүсийг халж болохгүй шүү гэсэн гарах хаалгыг хаасан явдал гэж харж байгаа. Асуудал нь гарах хаалгандаа биш орох хаалгандаа байгаа. Хэрвээ ийм заалт оруулах гэж байгаа бол төрийн албанд орох босгыг Үндсэн хуульд зааж өгөх ёстой гэж үзэж байна.

Тавдугаарт шүүхийн хяналт хариуцлагын тухай асуудалд санал нэгдэх нь ч бий. Нэгдэхгүй асуудал ч олон бий. Мэдээж шүүхийг томилохдоо эрх мэдэлтэй талаасаа шийднэ. Гэхдээ нэг их хуралд дангаар нь өгдөг нь буруу гэж харж байгаа.

Зургаадугаарт байгалийн баялаг гэдэг нэр томьёоноос бид татгалзах ёстой. Баялаг гэж юу юм бэ гэх нэгдсэн ойлголттой болж байж энэ хуулинд зөв зааж өгөх ёстой. Энэ асуудалд Ерөнхийлөгчтэй бас нэг долгион дээр байгаа. Юу вэ гэвэл баялгийн санг байгуулах тухай асуудал. Баялагийн сангаар дамжуулж иргэдэд шударгаар хүртээх явдлыг бид зарчмын хувьд зөв гэж харж байна" гэв.

Харин  шүүхтэй холбоотой асуудалд  санал нэгдэхгүй байгаа аж. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт дээрх зарчмыг Ерөнхийлөгчийн тавьсан саналтай хамтатган дэмжиж оролцохоо илэрхийлээд, "Ерөнхийлөгчийн тавьсан саналыг үнэмлэхүй олонхоор дэмжихгүй бол АН цаашид хэлэлцүүлэгт оролцохгүй" гэсэн юм. Мөн хуулийн төслийн талаар ард нийтийн санал асуулга зайлшгүй явуулах ёстой гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭРХЭМДОРЖ 2019-07-18 103.10.22.92

ХОЁР НҮҮРТ НҮЦГЭН ТОЛГОЙТ АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ ДАРГЫН АЛБЫГ ӨӨРТӨӨ ОЛГОСОН Д.ЭРДЭНЭБАТ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ОРОЛЦОХГҮЙ ГЭЖ ГОНШИГНОЖ ГҮРИЙГЭЭД БАЙСАН ЧИНЬ ГЭНЭТ ТӨРӨЛ АРИЛЖИЖ Х.БАТТУЛГЫН САНАЛЫГ УХААН ЖОЛООГҮЙ ДЭМЖИХЭЭ МЭДЭГДЭЖ ЯМАР ТУЙЛБАРГҮЙ, УВАЙГҮЙ, ХӨГИЙН ТОГОС ГЭДГЭЭ ДАХИН НОТЛОН ХАРУУЛАВ. САЛХИ ХААШАА ХАМХУУЛ ТИЙШЭЭ ГЭДЭГ ҮНЭН ЮМ ДАА.

Avatar

Зочин 2019-07-18 202.131.245.243

AH=АцныНүх

Avatar

Зочин 2019-07-18 202.131.245.243

AH=AHyc нам

Avatar

Зочин 2019-07-18 202.131.245.243

AH=AssHole

Avatar

Зочин 2019-07-18 66.181.176.174

"ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ". ЭНЭ МААНАГААР Л ДУТАЖ ГЭНЭ.

Avatar

Зочин 2019-07-18 66.181.176.174

"ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ". ЭНЭ МААНАГААР Л ДУТАЖ ГЭНЭ.

Avatar

Hu 2019-07-18 103.26.192.43

Za daa, ta nariig sonsoh hun ch oldohgui l bolov uu

Avatar

Зочин 2019-07-18 66.181.176.174

"ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ". ЭНЭ МААНАГААР Л ДУТАЖ ГЭНЭ.

Avatar

Зочин 2019-07-18 202.21.124.129

ЭЭ ЧААВААС С.ЭРДЭНЭ ЧИНЬ ИЙМХЭН ХҮН БАЙСЫМУУ. УИХ-ЫГ ДАНХАЙЛГАЖ, ӨӨРИЙН МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛЖ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫГ ЭРХ ЭДЛЭХ, БҮР САНХҮҮРҮҮ ОРОХ ЖЕНКО, ЗИГИЙН БОХИР САНАЛЫГ АН ДЭМЖЛЭЭ ГЭЖ ҮҮ. ЭРДЭНЭБАТ БОЛ ЯАХАВ ЯЛААС МУЛТРАХ ГЭЖ Л ДЭМЖЬЕ ГЭЖ БАЙГАА БИЗ. АН АРАЙ УХААЛАГ ХАНДАЖ ХАРИН Ч ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ ХЭМЖЭЭГ ТАНАЖ ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ БУС УУ.

Avatar

Зочин 2019-07-18 103.229.120.129

АН ГАНЦХАН САНАЛ ДЭЭР Л ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙГАА.Тэр нь сонгуулийн холимог тогтолцоо. Бусад нь дайвар юм.Эд үнэнээ шууд хэлж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл, ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгохыг АН дэмжихгүй байгаа юм байна гэж хэлүүлнэ гэж айгаад байгаа юм.

Avatar

Зочин 2019-07-18 202.126.89.172

Sain demjeerei, Ta shuu,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж