АН: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

АН: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналыг дэмжинэ

АН: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналыг дэмжинэ

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.18/ мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. АН-ын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүдэд оролцохгүй, Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй тусгуулах ёстой гэсэн шаардлага тавьсаар ирсэн билээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд зарчмын хувьд дэмжиж байгаа хэд хэдэн санал байгаа гэдгийг АН-ын зөвлөлөөс тодотголоо. Тухайлбал, сонгуулийг холимог системээр явуулах гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд,  УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцыг үзэхэд үндсэн хуулийн суурь зарчмын үзэл баримтлалд нийцээгүй, доголдуулах, ойлгомжгүй байдал үүсгэх гэх мэт олон асуудал үүсч байгаа учраас бид өөрсдийн байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ингээд хэд хэдэн саналуудыг хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэгдүгээрт сонгуулийн тогтолцооны асуудал. Хэрвээ энэ улс орон ардчилсан, сонгодог парламенттай мөн л юм бол сонгодог парламентын гол зарчим нь сонголт байдаг. Тиймээс сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцох нь зүйтэй гэж харж байна.

Хоёрдугаарт тунхгийн шинжтэй байсан эдийн засгийн ойлголтыг өөрчлөх хандлага өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд байхгүй. Энэ бол төрийн эдийн засгийн бодлогын тухай асуудал. Гэтэл өнөөдөр зөвхөн төрийн төсөвтэй, холбоотой, УИХ-ын гишүүд төсвийг нэмж хасаж болохгүй гэсэн заалт оруулж ирж байгаа нь улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг, орон нутгийн хөгжийг эсрэг заалт болж байна гэж харж байгаа. Бид орон нутгийн эдийн засаг, төсвийг асуудлын өөрсдөд нь бие даалган өгөх, татвараа өөрсдөө хураадаг байх, төсвөө баталдаг байхыг Үндсэн хуульд тусгах ёстой гэсэн байр суурьтай байна.

Гуравдугаарт Нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай асуудал юм. Энэ нь нэгдмэл ойлголт гэж Үндсэн хуульд заасан. Энэ гурав нэгдэж байж нутгийн өөрөө удирдлагын асуудлыг хөндөж байгаа учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн асуудлыг өнөөгийнх нь түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж оролцоно.

Дөрөвдүгээрт төрийн албыг баталгаажуулах асуудал нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Төрийн албыг халж болохгүй, улстөржүүлж болохгүй гэж. Энэ бол төрийн албанд нэгэнт орсон хүмүүсийг халж болохгүй шүү гэсэн гарах хаалгыг хаасан явдал гэж харж байгаа. Асуудал нь гарах хаалгандаа биш орох хаалгандаа байгаа. Хэрвээ ийм заалт оруулах гэж байгаа бол төрийн албанд орох босгыг Үндсэн хуульд зааж өгөх ёстой гэж үзэж байна.

Тавдугаарт шүүхийн хяналт хариуцлагын тухай асуудалд санал нэгдэх нь ч бий. Нэгдэхгүй асуудал ч олон бий. Мэдээж шүүхийг томилохдоо эрх мэдэлтэй талаасаа шийднэ. Гэхдээ нэг их хуралд дангаар нь өгдөг нь буруу гэж харж байгаа.

Зургаадугаарт байгалийн баялаг гэдэг нэр томьёоноос бид татгалзах ёстой. Баялаг гэж юу юм бэ гэх нэгдсэн ойлголттой болж байж энэ хуулинд зөв зааж өгөх ёстой. Энэ асуудалд Ерөнхийлөгчтэй бас нэг долгион дээр байгаа. Юу вэ гэвэл баялгийн санг байгуулах тухай асуудал. Баялагийн сангаар дамжуулж иргэдэд шударгаар хүртээх явдлыг бид зарчмын хувьд зөв гэж харж байна" гэв.

Харин  шүүхтэй холбоотой асуудалд  санал нэгдэхгүй байгаа аж. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт дээрх зарчмыг Ерөнхийлөгчийн тавьсан саналтай хамтатган дэмжиж оролцохоо илэрхийлээд, "Ерөнхийлөгчийн тавьсан саналыг үнэмлэхүй олонхоор дэмжихгүй бол АН цаашид хэлэлцүүлэгт оролцохгүй" гэсэн юм. Мөн хуулийн төслийн талаар ард нийтийн санал асуулга зайлшгүй явуулах ёстой гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж