Дархан чиглэлийн замаар ингэж зорчино

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Дархан чиглэлийн замаар ингэж зорчино

Дархан чиглэлийн замаар ингэж зорчино

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байна. Тийм учраас энэ сарын 15-наас эхлэн уг авто замыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийн түр замаар хөдөлгөөнд оролцох юм. 

Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт  таванцэгт хэсэгчлэн хаасан.  Тухайлбал, авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хааж, зам завсарын ажлыг эхлүүлжээ. 

Иргэд зорчихдоо Таван шар –  Толгойт – Орбит – Тахилтын замаар явж, шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж, төмөр замын 384-р км-ын гарам орчим Баруун туруунд хүрнэ. “Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын товчооны салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Иймд жолооч нар дээрх чиглэлүүдэд зорчихдоо хаасан хэсгүүдэд шинээр тавьсан түр замаар зорчиж, бусад хэсэгт хуучин асфальтан замаар батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж