
Органик хүнс хэрэглэ
Органик хүнс нэлээдгүй үнэтэй ч бүгд адил байдаггүй учираас тэр бүр үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Бидний түгээмэл хэрэглэдэг тоор, цоохор майлз, гүзээлзгэнэ, алим, нэрс, балт тоор, амтат чинжүү, бууцай, навчит байцаа, интоор, төмс зэрэг 12 нэр төрлийн жимс хүнсний бүтээгдэхүүн нь химийн бордоо хамгийн их агуулдаг байна. Харин сонгино, авокадо, вандуй, ханборгоцой, манго, шош, хэрээн нүд, киви, тарвас, усан үзэм, амтат гуа элдэв химийн бордоонд хамгийн бага өртдөг нь аж.
Хуванцар бүү ид
Хуванцарыг яаж идэх болж байна гэж та бодож байж мэднэ. Гэвч бид үнэн хэрэгтээ хуванцар иддэг. Учир нь хуванцар саванд хоол хүнс хийж, хадгалахад амт үнэр нь шингэдэг юм. Тиймээс хуванцар саванд халуун хоол хийх, хадгалахаас зайлсхий. Хуванцар уутанд савлагдсан мах, махан бүтээгдэхүүн бүү худалдаж ав. Мөн лаазалсан хүнс авахаа больж, гарын хоол идэж бай.
Өөх тостой зүйл хэрэглэхээ багасга
Мах авахдаа химийн бодисоор бордсоныг биш бэлчээрийн малын мах сонго. Түүнээс махыг чанаж, жигнэж, буцалгаж хэрэглэвэл биемахбодод хортой элемент алга болдог.
Ус уу.
Хүний биеийн 90 хувь нь ус байдаг нь ус хүний номер нэг хэрэглээ болохыг харуулдаг. Ус нь эрүүл байхын үндэс төдийгүй, арьс гоо сайханд хамгийн их нөлөөлдөг.
Бэлтгэсэн Н.Энх