АНУ-ыг эдийн засгийн терроризмд буруутгав | News.MN

АНУ-ыг эдийн засгийн терроризмд буруутгав

АНУ-ыг эдийн засгийн терроризмд буруутгав

АНУ-ыг эдийн засгийн терроризмд буруутгав

Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф АНУ-ыг эдийн засгийн терроризм явуулж байна хэмээн буруутгажээ. Мухаммед Жавад Зариф хэлэхдээ "АНУ нь улс төрийн хууль бус зорилгоо биелүүлэхийн тулд гэмгүй энгийн иргэдийг хохироож байгаа нь эдийн засгийн терроризмын харгис хэлбэр" гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээснээр хоёр орны хоорондын зөрчил хурцдаад буй билээ. Цөмийн хөтөлбөрийн гэрээний дагуу Иран нь ураны нөөцөө багасгаж, гадагш зөөвөрлөсөн юм. Хариуд нь АНУ-аас Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцалснаар Тегераны газрын тосны экспорт нэмэгдэж эхлээд байв.

Ираны Гадаад хэргийн сайд Лхагва гаригт НҮБ-ын тогтвортой хөгжлийн талаарх хуралд оролцохоор Нью-Йорк хотноо иржээ. Гэвч НҮБ-ын хурлыг зохион байгуулагч АНУ-ын албаныхан түүний хөдөлгөөнийг хязгаарлаж, НҮБ-ын хурлаас бусад газар, тэр ч бүү хэл Ираны элчин төлөөлөгчдийн сууцанд очихыг нь ч хориглосон байна. Энэ талаар Мухаммед Жавад Зариф сэтгүүлчдэд “АНУ-ын энэ үйлдэл бүдүүлэг. Гэхдээ надад НҮБ-ын хурал болж буй гурван танхимаас өөр газар хийгээд байх ажил байхгүй. Тиймээс зүгээр” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж